Эхлэл » 2015 » January » 30
Алтан загас ба түүний төрлүүд
GH 20-с ихгүй , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг. Төрц гаргахад 100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Акатриумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад , усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр. ... .


Апистограм загасны тухай
Апистограмма альтиспиноза-papiliochromis altispinosa Ондог xэлбэрийн 7 см xуртэл xавтгай биэтэй, том нудтэй. Атуух илуу тод унгутэй бугууд нурууний сэлуурийн эхний цацрагууд урtasсан байдгаараа атуугаас ялгагдана. Бусад загастай эвсэг боловч залуу загаснууд байраа булаацалдаж xоорондоо urгэлж дайсагнаж байдаг. 22-26s , устай ургамал, нуувч , xавтгай чулуу бухий аквариумд тэжээнэ. ... .