Эхлэл » Мэдээний архив
Paroon Shark загасны тухай

Paroon Shark (Pangasius sanitwongsei) нь Shark catfish (Pangasiidae) овогт багтдаг цэнгэг усны аврага махчин загас юм. Загас тэжээгчид энэ загасыг Чингис хаан гэж нэрлэдэг. Зүүн өмнөд азийн далайд цутгадаг гол мөрөнд нутагладаг. Бие гүйцсэн Paroon Shark урт нь 300 см жин нь 300 кг хүрдэг. Эм нь эрээсээ арай товгор гэдэстэй. Энэ загасыг голдуу хүнсэнд хэрэглэгдэг ч цөөн тооны аквариумны загас тэжээгчид жижгэвтэрийг сонирхож тэжээдэг. Хөдөлгөөний идэвхитэй энэ загас аквариумны хана мөргөх ургамал чимэглэл сүйтгэх дуртай. Махаар хооллодог ба цөөрөмд тэжээж байгаа үед нохой барьж идэх тохиолдол ч байдаг. Жижгэвтэр аманд багтчихаар бол махчин загасыг ч үмхээд авна. 
        
Тэжээх нөхцөл нь 75 - 81°F (24 - 27°C), Ph 6.5 - 7.5 байна. Том хэмжээний цөөрөм, загасны фермүүдэд хавар зуны үед үржүүлдэг ба гэрийн нөхцөлд үржүүлэх боломжгүй.
... .



Jack Dempsey тэжээх зөвлөгөө

Насанд хүрсэн JD нь 20-30 сантиметр урттай болдог бөгөөд томрох тусам зан ааш нь ууртай болох бөгөөд том зайтай том аквариумд тэжээх ёстой. JD нь махчин загас болохоор өндөр уурагтай сайн хоол идэх ёстой бөгөөд тэгснээрээ ус хурдан бохирдох тул сайн филтертей байх ёстой. Аквариум дотор нь нуугдах үүр мод зэрэгийг сайн тавьж өгөх хэрэгтэй учир нь JD нь өөрийн гэсэн газар өмчлөдөг болохоор. Усны хатуулагын хувьд буюу ph хувьд 7,0-8,0 болох бөгөөд хамгийн тохиромжтой нь 7,2-7,8 юм. Усны температурын хувьд 22-30 градуст тохиромжтой. Түрс шахуулахын хувьд өндөр уурагны агууламжтай тэжээллэг сайн хоол өгөх хэрэгтэй бөгөөд аквариум дотроо үүр бэлдэж өгөх хэрэгтэй

 

... .



Тайван улсын загасны дэлгүүрээр хамтдаа

Сайн байна уу сонирхол нэгт аквариумын загасчидаа. Энэ удаад "Vietnam" улсын загасны дэлгүүрүүдээр хамтдаа сонирхцгооё. ... .


Ямар загасны тухай мэдээлэл авмаар байна.

Сайн байна уу нийт Монголын аквариумын загас сонирхогчидоо. Өнөөдөр та бүхнээс ~MONGOLAQUA энэ долоо хоногийн загасны тухай мэдээлэл булангаар энэ блогийн уншигчдаас ямар загасны тухай мэдээлэл авах талаар асуух гэж байна. Энэ үйл ажиллагааг долоо хоног бүр явуулах болно. Тиймээс та яг одоо доор сэтгэгдэл хэсэг дээр эсвэл зочдын дэвтэр дээр ямар загасны тухай мэдээлэл авахаа бичнэ үү.
... .


/Electric Yellow Lab/ сиклид төлөө гаргаж байгаа бичлэг

Та бүхэндээ /Electric Yellow Lab/ сиклид хэрхэн төлөө гаргаж буй бичлэгийг хүргэж байна. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
... .


Дэлхийн 10 борлуулалтаараа тэргүүлэгч загаснууд

... .


Барбус буюу түүний төрөл

1.Барбус алоплавничный (Barbus stoliczkae) буюу Бирма- уг загас нь урт 10см (гэхдэээ эхэвчлэн аквариум 7см хүрдэг) бие нь уртаашаа. Биений гол хэсэг нь улаан шар өнгөтөй, хойд сэрвээ дээр нь хар толботой нүдний хүрээ тод өнгөтөй. Эр эмийн нурууны сэрвээгээр ялгадаг бас үлдэсэн сэрвээ нь эрийхэн шаргал (заримдааа улаавтар) эмийхэн цайвар байдаг.
Арчилгааа гайгуу ойр ойр усын солох шаардлагүй дундаж температур нь 20-26°С
Бирма нь 6-8 сарын дотор нас бие гүйцдэг бөгөөд үржлийн үед температурын 24-27°С болговол тохиромжтой. 400 хүртлэх түрс гардаг. ... .


Галт хун буюу /Red Parrot/ загасны тухай

Ер нь бол энэ загас нь тийм ч аймар загас бол биш юм. Харин ч эсрэгээрээ маш даруухан загас юм. Энэ загас нь ёолкны тоглоомтой адил санагдуулдаг. Энэ загасны өнгө нь маш олон төрлийэ байдаг. (Ногоон, шар, улбар шар, улаан гэх мэт. Энэ загасны нэр нь Red Parrot гэж нэрлэсэн учир нь хошуу нь тоть шиг адилхан хэлбэртэй байдаг юм байна. Энэ загасанд латин нэр байдаггүй. Энэ загасны өнгийг гараар гаргаж авсан өнгө юм. Энэ загасны давуу талууд гэх юм бол хэр баргийн өвчин тусдаггүй ба туссан ч цаана маш их амьдрах чадал нь нөөцлөгдсөн байдаг юм байна. Өөрөөр хэлвэл амь бөхтэй загас гэсэн үг юм. Эмчилгээнд бол асуудалгүй эдэгдэг загас юм. Энэ загас махчин шиг том сам хорхойтой хоол иддэг. Бас нэг давуу тал нь бол бараг бүх төрлийн загастай цуг байх чадвартай. Махчин ч бай өвсөн тэжээлтэн ч бай бүгдэнтэй нь цуг байж чаддаг загас.


... .


Загасны өвчин


Аквариумны загас бусад бие организмын нэгэн адил төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг. Загас тэжээгч нар нэлээд өргөн тархсан загасны аюулт өвчнүүд болон тэдгээрийг эмчлэх аргуудыг мэдэж байх хэрэгтэй. Зөв бус хооллолт, усны хэмийн огцом хэлбэлзэл, биологийн тэнцвэрт бус байдал зэрэг нь загас өвчилхөд нөлөөлдөг. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчилхээс хялбар байдаг. Өөр өөр өвчин ижил шинж тэмдэгтэй байдаг болохоор оношилход хэцүү байдаг. Загасны өвчнийг халдварт ба халдварт бус гэж хуваадаг. Халдварт өвчин үүсгэгч нь вирус, нян, мөөгөнцөр байдаг. Халдварт бус өвчин ихэнх тохиолдолд тэжээх нөхцөл алдагдсан, буруу харьцсантай холбоотой байдаг. Тусч болзошгүй өвчнийг урьдчилан сэргийлэх явдал хамгийн зөв арга юм. Загастай анхаарал болгоомжтой харьцвал өвчнөөс зайлсхийх, эсвэл ядаж цагийг нь олоод тусгаарлавал эмчлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд

    ... .


Jack Dempsey загасны тухай

Энэхүү цихлид нь төв америкаас гаралтай. Эр загасны бие нь 15см  хүртэл томордог. Биеийн өнгө нь тод цэнхэр толботой, бор сааралдуу. Биеийн дунд хэсэгтээ 1-2 ширхэг зууван хар толботой. Толгой болон заламгай нь гоёмсог хээ, цэнхэрдүү өнгийн тод зураастай. Эр эмийг ялгахдаа биеийн хэмжээ болон эрүү дагасан цэнхэр судлаар ялгаж болно. Эр загас нь эмээсээ том биетэй эрүү дагасан судалгүй байдаг. ... .


« 1 2 3 4 ... 7 8 »