Эхлэл » Мэдээний архив
Алиалагч загас буюу /Clown Fish/

Немогийн эрэлд киногоор анх энэ загасны тухай их зүйл харуулж хүмүүст танил дотно болсон билээ. Аквариумын загас тэжээгчдийн ихэвчлэн сонирхож тэжээдэг давстай усны загасний нэг нь энэ загас юм. Одоогоор далайд энэ загасны  төрөлд багтах 30 гаруй төрлийн загас тогтоогдоод байна. Алиалагч загас хар, цагаан, элгэн хүрэн, шар, улбар зэрэг янз бүрийн гоёмсог өнгөтэй байдаг. Цагаан судалтай цайвар улбар шар өнгөтэй алиалагчид хамгийн ихээр олонд түгсэн байдаг. Алиалагч загас байгаль дээр голдуу дулаан усанд тааралддаг. Номхон далай, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн зарим хэсэгт элбэг байдаг.



Суматр барбус загасны товч мэдээлэл

Маш нийтэч эвсэг загас ба ромб хэлбэрийн биетэй, бие дээрээ дөрвөн хар судлуудтай. Барб нь Галт, Алтлаг, Мөнгөлөг, Tiger барб дотроо Ногоон, Албинус, зэрэг төрөл байдаг.  Барб 6 болон дээш үедээ сүрэглэдэг. Харин нэг гэм нь бусад загасны сүүлийг гэмтээдэг. Учир нь урт намирсан сүүл сэлүүр нь Барб д зөөлөн эмзэг зүйл мэт сонирхолийг нь татдаг.Загас тайван байдалд толгой нь бөхийж ойролцоогоор 45 градус налуу байдаг. Хэрэв өөр байрлалтай, ялангуя толгой дээшээ гэдийж байвал тэжээх нөхцөл муу байгааг илчилнэ. Олон болж сүрэглэх тусмаа идэвхижиж сүүлээр шоглог нь ихэсдэг. Аквариумыг Барбуудаар дүүргэсэн нөхцөл гайхалтай гоё харагддаг.



Гуппи /Guppy/ загасны тухай богино товч мэдээлэл

Гүппи нь амьд зулзага гаргагч загаснуудын нэг бөгөөд дэлхийд аквариум сонирхогчдийн дунд хамгийн ихээр тархсан загас юм. Гүппи нь халуун бүс нутгийн загаснууд дунд хээлтэхдээ амар, хамгийн бага арчилгаа шаарддаг загас гэж тогтоогдоод байгаа юм. Олон жилийн туршилт явагдсаний эцэст маш олон төрлийн Гуппиг гаргаж авсан. Өсгөж үржүүлэхэд хамгийн амархан загас юу вэ? гэж асуувал ихэнх загасчид маань гуппи гэж хариулах байх. Энэ загасийг жижиг аквариумны дэлгүүрүүдээс эхлүүлээд дэлхийн хамгийн том дэлгүүрээс ч олж болно.

 


Corydoras загасны тухай
Үүсэл гарал: Өмнөд Америкийн цэнгэг усний загас. Catfish-н аймагт багтдаг загас бөгөөд нэрний хувьд Грек хэлний kory (хуяг) ба doras (арьс) гэсэн үгнээс үүсэлтэй. Хоол голдоггүй ба үржүүлэх нөхцөлд амьд хоол, спирулина (замаг) агуулсан хоолнууд шаардлагатай. Маш олон төрөл зүйл байдаг бөгөөд aquarium-ны хамгийн олон төрөлд хуваагддаг загасны нэг юм.

... .


BETTA Үржүүлэх

... .


Акварум дахь унтлагын өрөө (гайхалтай зурагнууд)

... .


Харгислал

Анхааруула. Энэ бичлэгт харгислал байх ба үзэх хүмүүсд
... .


Angelfish буюу Pterophyllum ийн тухай

Энэ загасыг анх судалж Pterophyllum буюу "Далавчтай навч" гэж нэрлэжээ. Цихлидийн овгийн цэвэр усны загасны нэг юм. Ихэнхи загас тэжээгчид Pterophyllum ийг Angelfish гэж дууддаг. ... .


Дэлэгийн аквариум

Дэлэгийн аквариумыг хамтдаа сонирхцгооё. Ихэвчлэн моль меченос сонирхогч.

... .



Алиалагч соом (clown loach)
Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.
Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.
 
 
« 1 2 3 4 5 6 7 8 »