Эхлэл » 2014 » December » 28 » Аквариум дотор юу болдог вэ?
7:33 PM
Аквариум дотор юу болдог вэ?

Цэнгэг устай аквариумд тэжээдэг түгээмэл загаснуудын ихэнх нь халуун бүсийн болон сэрүүн дулаан бүсийн урсгал усанд амьдардаг бөгөөд эдгээр загаснуудын ихэнх нь урсгал усныхаа янз бүрийн орчны нөхцөлд зохицон амьдарч чаддаг төрлүүд юм байна. Ийм учраас тэдэнд бэлтгэх аквариумны орчин нь тэдний байгальд амьдардаг орчинтой төстэй байх хэрэгтэй.

Та цэнгэг усны аквариумд загас, ургамлыг цуг хийлээ гэж төсөөл дөө. Эдгээрийн эрүүл сайхан амьдруулахын тулд юуны түрүүнд энгийн хэрэгцээг нь хангах хэрэгтэй болно. Аквариуманд эрүүл сайхан орчин бүрдүүлэхэд хольцгүй цэвэр ус хэрэглэх нь хамгийн зүйтэй юм. Гоожуурын усыг ихэвчлэн хэрэглэдэг. Гоожуурын ус нь, хүчлийн болон зөөлөн хатуугийнхаа хувьд ч их тохиромжтой байдаг. Аквариумдаа ус хийхдээ химийн хортой бодис орохоос сэргийлэх хэрэгтэй. Жишээ нь гоожуурын усанд байдаг хлор нь загас, усны ургамалд хортой байдаг. Тиймээс гоожуураас авсан усаа цэвэрхэн саванд хийж ойролцоогоор 2-3 өдөр амраавал усан дах хлор нь ууршин алга болдог.

 

Усны химийн шинж чанар нь дотор нь амьдарч байгаа амьтан ургамалдаа шууд нөлөөлдөг. Цэнгэг усны загаснууд нь зөвхөн тодорхой нөхцөл бүрдсэн орчинд л амьдардаг. Усны хүчлийн хэмжээ, халуун, хатуулаг байдал, ба давс, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хий, азотын хэмжээ зэрэг нь хамгийн чухал юм. Ургамал бүрийн мөн амьтан бүрийн тэсвэрлэж чадах хүчил, давсны хэмжээ, халуун ба усны хатуурал нь өөр өөр байдаг. Аквариумдаа хийх ургамал амьтнаа сонгохдоо, тэдгээрийн эдгээр хэрэгцээг нь анхаарч үзэх хэрэгтэй.

Category: Зөвлөмж | Views: 673 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/akvarium_dotor_juu_boldog_veh/2014-12-28-43
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: