Эхлэл » 2014 » December » 27 » Алиалагч соом (clown loach)
3:16 PM
Алиалагч соом (clown loach)
Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.
Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.
 
 
 
 

 

Category: Аквариумын загас | Views: 743 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/alialagch_soom_clown_loach/2014-12-27-33
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: