Эхлэл » 2014 » December » 28 » Angelfish үржүүлэх тухай
7:53 PM
Angelfish үржүүлэх тухай

Үржүүлэх нөхцөлыг хүчиллэг болгохгүйн тулд хайргагүй цулгай аквариумд байлгах хэрэгтэй. Аквариумын хэмжээ нь аль болох жижиг дунджаар 40 литрийн аквариум байвал түрс амилах, амилсаных нь дараа эцэг эх нь ийш тийш нь арчилж маллахад амар. Мэдээж мотортой филтер тавьж орчиныг нь угаалгын машин шиг болгохгүйн тулд агааржуулдаг фарлонтой филтер тавьж өгнө. Усны хэм нь 26 28 градус тохиромжтой ба аль болох усыг нь цэвэр байлгахгүй бол загасны сүүл сэлүүр урагдах, өвчин тусах зэрэг хүндрэл гарна.. Шахах үед усны хэм ямар байсан яг тэр хэмд нь барих хэрэгтэй. Ингэснээр түрс хэвийн амилна. Энжелфиш нь дискусыг бодвол догшин ууртай загасны нэг учир тайван амгалан байлгах хэрэгтэй. Загас үржилд орохоосоо өмнө түрс шахах орчиноо нарийн ажиглаж таатай орчин бүрдсэн гэж үзсэн цагт түрс шахахад хамгийн тохиромжтой хэсгийг сонгон авж цэвэрлэж эхэлнэ. Үржилд ороход бэлэн болсон эсэхийг нь канал буюу нөхөн үржихүйн эрхтэн цухуйж гарж ирсэн байдлаар нь мэдэж болно. Аквариумын хажуу доод шил филтер тавцан дээр гээд юун дээр ч шахаж болно. Гэхдээ хамгийн сайн орчин нь ургамал ба байгаль дээрээ ч тэр ургамлыг сонгож түрсээ шахдаг. Учир нь ургамал түрсийг хүчил төрөгчөөр хангаж амилахад нь чухал хэрэгтэй байдаг. Түрс нь ойролцоогоор 100-600 түүнээс их ч байж болно. Канал нь цухуйчихсан түрслэх газраа цэвэрлэж байвал удахгүй түрсээ шахна гэдэгт итгэлтэй байж болно. Гол нь тайван байлгах. За удалгүй байж байтал шахсан бол эцэг эхийн хэр арчлахыг нь харах  л үлдэнэ. Түрс амилж сүүл үүсэх хүртэл 48 цаг болох ба энэ хооронд үр тогтоогүй эсвэл орчин нөхцөлөөсөө хамаарч зарим хэсэг нь цагаарч үхэж болно. Энэ үед амилж сүүл ургаж сэрвэгнэж байгаа түрснүүдээ эцэг эх нь өөр тохиромжтой хэсэгрүү зөөж эхэлнэ.Нийтдээ түрс шахсаны дараагаас 5 хоноод бүрэн биежиж сэлж эхлэх болно. Загас ер нь учир шалтгаангүйгээр түрсээ иддэггүй ба тухайн орчин нөхцөл түрс байгалын шалгаралыг давах үгүй, тухайн эцэг эх загасны өмнөх үржлээр олж авсан арга туршлага зэрэгээс хамаарна. Түрсыг нь амилахаас нь өмнө эсвэл сэлж эхлэх үед нь идүүлэхээс сэргийлж эцэг эхийнх нь хараа хяналтнаас салгаж болох боловч дараа дараачийн удаа үр төлөө бойжуулах туршлага суух, өөрсдөө өсгөх чадвартай болох зэргийг нь бодож үзэх хэрэгтэй. Тухайн хосуудын зан ааш харилцааны байдал зэргээс хамаараад түрсээ иддэг болох, өсгөж үржүүлдэг болох нь янз бүр. Яг бие гүйцтэл нь өсгөнө, тэд хоноод иднэ гэдгийг загасны нүдээр хардаггүйл юм бол тааж мэдэхэд хэцүү. Түрс шахсан хойно нь 24 цагын асаргаа шаардагддаг учир усны хэм гэрэлтүүлэг агааржуулалтыг нь тогтмол байлгахаа мартуузай. Түрс сэлж эхэлсэн бол хэсэг нунтаг хоол хатаасан өндөгөөр тордож байгаад амьд хоол артем, талхны өт зэргийг өгвөл дороо томорно. Түрс шахах мөчлөг нь хооллолт түрс боловсролт зэргээс хамаараад 14 өөс 45 түүнээс ч удаан хугацааны дараа шахаж болно.
Category: Аквариумын загас | Views: 692 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/angelfish_rzh_lehkh_tukhaj/2014-12-28-49
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: