Эхлэл » 2014 » December » 24 » Anubias barteri var. nana
7:10 PM
Anubias barteri var. nana

Анубиас нь Төв Африкаар тархсан байдаг Araceae овгийн хагас усны болон бүрэн усны ургамлын зүйлд багтдаг цэцэгт ургамал юм. Байгаль дээрээ жижиг гол горхинд ургах боловч зөвхөн намгархаг хэсгээс л олж болно. Мөн ихэвчлэн сүүдэрхэг хэсэгт ургадаг энэ ургамлыг эртний египетийн үхлийн дараах бурхан Анубиасын нэрээр нэрлэжээ. 1857 Heinrich Wilhelm Schott анх судалж Anubias afzelii болон бусад төрлүүдийг нээж байжээ.

Anubias afzelii
Anubias barteri
Anubias gigantea
Anubias gilletii 
Anubias gracilis 
Anubias hastifolia 
Anubias heterophylla 
Anubias pynaertii
 гэсэн дэд төрлүүд байдгаас аквариумд хамгийн ихээр ургуулдаг Anubias barteri - тай танилцацгаая. 

Голдуу чулуу, үндсэн дээр байрлуулж хэрэглэдэг. Ихэнх ургамлуудтай зохицож өнгөний контраст нэмж өгдөг. Анубиас нь ерөнхийдөө бүдэг гэрэлтүүлэгтэй орчинд дуртай ба зөвхөн бүдэг гэрэлтэй үед усан дотор цэцэглэдэг. Аквариумд байрлуулахдаа сүүдэрхэг газар байрлуулах хэрэгтэй ба гэрэлтэй нөхцөлд навчинд нь замаг тогтдог.

Анубиасыг маш олон акваристууд сонгож ургуулдагийн учир нь арчилгаа багатай амар, гэрэл тэжээл, бордоо бага шаарддаг, загас идэдгүй зэрэг юм. Мөн алтан загас болон африк цихлидтэй аквариумд хийхэд тохиромжтой цөөн төрлийн ургамлын нэг юм.

Anubias barteri нь дотроо:

Anubias barteri var. angustifolia
Anubias barteri var. barteri
Anubias barteri var. coffeefolia 
Anubias barteri var. caladiifolia
Anubias barteri var. glabra
Anubias barteri var. nana
 гэсэн төрлүүдтэй байдаг.
________________________
*var. variation буюу төрөл товчлол

Анубиасууд голдуу бараавтар ногоон өнгөтэй байдаг ба навчны хэлбэр нь төрөл зүйл бүрдээ өөр хэлбэртэй байна. 

Үржихдээ мөчирөөр хуваагдаж эсвэл салаалж үрждэг. Салаалж үржихдээ хөрс хайргатай нөхцөлд боломжтой ба байхгүй тохиолдолд бол ялзарч үхдэг. Мөн үрээр үржих боломжтой.

Энэ төрөл зүйлийн ургамлууд нь байгаль дээрээ маш удаан ургадаг. Ойролцоогоор гурван долоо хоног бүр нахиа гөлөглөх ба түүнээс удах тохиолдол ч байдаг. СО2 шаардахгүй ургадаг цөөн хэдэн ургамлын нэг гэдэг боловч зарим хоббитнууд энийг үгүйсгэж СО2, гэрэлтүүлгийн тусламжтай өндөр үр дүнтэй ургуулсан байдаг. 

Хамгийн элбэг байдаг Schott-ын, Anubias barteri нь хамгийн олон төрөл зүйлтэй байдаг. Хамгийн том нь Chevalier ex Hutchinson-ны нээсэн Anubias gigantea болон Engler-ынAnubias heterophylla байдаг. Тэдний ургамлууд багцаараа 83 см өндөр, навчны урт нь 40 см урт, 13 см өргөн болдог байна. Хамгийн жижиг нь Crusio-ын нээсэн Anubias barteri var.nana (Engler) юм. Өндөр нь дөнгөж 10 см, навчнь 6 см урт 3 см өргөнтэй байх ажээ. Анубиас нь усны мандал дээш сайн ургадаг ба Paludarium буюу 2 нутагтны танкинд ургуулж болох ажээ.

Anubias barteri var. nana (Engler) Crusio 
Нэршил: Anubias nana Engler 
Жижиг, мөлхөө, зүрх хэлбэрийн навчтай 
Мөчир: дээд тал нь 5 cm урт 
Навч: Дээд тал нь 6 см 3 см өргөн 
Аквариумд: 5 - 10 cm өндөр


Тохирсон нөхцөл: 
Temperature: 22 - 27 °C 
pH: 5.5 - 9.0 
Усны хатуулаг: 3 - 10 dGH 
Аквариумд байрлах: Нүүрэн талд 
Ургалтын хурд: Сар бүр гөлөглөнө 

Манайд хааяа нэг бараан өнгийн Anubias barteri var. nana жижиг сагсанд хийсэн байдалтай харагддаг.
 
Category: Зөвлөмж | Views: 683 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/anubias_barteri_var_nana/2014-12-24-4
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: