Эхлэл » 2014 » December » 25 » BETTA загасыг хэрхэн үржүүлэх бэ?
9:18 PM
BETTA загасыг хэрхэн үржүүлэх бэ?

Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.

Оршил: Энэ загас нь лабиринт орган буюу усны гадаргуугаас агаар хурааж амьсгалах чадвартай загас юм. Байгаль дээрээ дулаан усанд амьдардаг. Шувуу шиг үр төлөндөө зориулж үүр барьдаг барилгач загас гэж хэлж болох юм. Усны гадаргуу дээр хөөсөөр үүр засдаг онцлогтой ба энэ хөөсөн үүрэнд нь дөнгөж амилсан төлнүүд нь хавчуулагдаж хүчиртөрөгчөөр амьсгалдаг. Төл нь 3-4 сарын дотор бие гүйцэж үржилд ордог.

Үржүүлэх нөхцөл: Дунджаар 10-20 литрээс томгүй аквариум тохиромжтой. Хэт том бол загаснууд ядрах, түрс арчилах явц удаашрах, мөн хэт жижиг бол усны найрлага муудаж загасны биед болон түрсэнд муу нөлөөтэй. Аквариумд усны найрлага сайжруулах, эм загасны нуугдах цэг болгож амьд ургамал хийж болно. Хэрэв нуугдах цэг байхгүй бол зодолдож байгаад үхэх аюултай. Мөн филтер хэрэггүй ба усны мандал хөдөлгөөнгүй байж хөөсөн үүр тогтвортой засагдах болно. Усыг цэвэр байлгахын тулд усны найрлага сайжруулагч бэлдмэл, алмонд модны навч хийж болно. Найрлага муутай усанд сүүл сэрвээ урагдах гэх мэтээр амархан өвддөг.

Үржүүлэх загас: Ойролцоо биетэй, тод өнгөтэй загаснуудыг сонгоно. Аль болох тэжээллэг чанартай амьд болон flake хоолнуудаар их хооллоно. Үржилд бэлэн болсон эр загас хөөс засах болно. Харин эм загасны хувьд өнгө тодорч биен дээрх цайвар босоо судлууд нь тодорч үрийн суваг нь ил гардаг. Хэт их ядарч стресстсэн, хоол муутай, түрс боловсроогүй үед өнгө нь цайж хөндлөн цайвар зураас нь тодордог. Энэ тохиолдол сайн хооллож гэдэслүүлэх.

Үржүүлэх: Хос загасыг үржилд бэлэн гэж үзвэл үржүүлгийн аквариумд хийнэ. Гэхдээ эм загасыг эр загас зодохоос хамгаалж тусгаарлаж хийж өгнө. Төрүүлэгч, тусгаарлагч, ундааны сав ч юмуу аль боломжоороо эр загасны сонирхолыг татаж байхаар тусгаарлаж өгнө. Энэ хооронд эр загас усны гадаргуугаар хөөс зассаар байх болно. Энэ үед хөөсийг нурахаас сэргийлж хөөсөнцөр хавтанг жижиг хэрчээд байрлуулж болно. Үржүүлэх явцад усыг 27-28 дээр барьж байгаад хангалттай хөөс зассан гэж үзвэл 29-30С болгож нэмэгдүүлээд тусгаарласан эм загасыг сул тавина. Хөөс 5 хоног хагарахааргүй бол сайн. Хөөс засагдаагүй юмуу эм нь гэдсэлээгүй тохиолдолд үржүүлэг амжилтгүй болно. Эр загасны хөөс эм загасны анхаарлыг татаж очиж бүжиглэж буй мэт болоод мушгиралдаж эхлэх ба энэ үед түрс гадагшилж эр загас үр тогтсон түрснүүдээ хөөсрүүгээ зөөдөг. Шахаж дууссан үед эмийгээ зодож эхэлдэг ба энэ үед эм загасыг үржүүлгийн аквариумаас гаргана. Ингээд эр загас ганцаар түрснүүдээ арчилдаг. 24-36 цагын дараа түрсэнд сүүл ургаж сэрвэгэнэж эхлэх ба эр загас хүчилтөрөгчөөр хангахын тулд унасан түрснүүдээ хөөсрүүгээ зөөсөөр байна. Дараагийн 2 3 өдөртөө сүүл сэлүүр нь хөгжиж чөлөөтэй сэлж эхэлдэг энэ үед эр загасыг гаргах хэрэгтэй. Төлыг босгохын тулд цэгэн хоол өгнө. Дараагаар артем, талхны өт гэх мэтээр хооллох хэрэгтэй.

Загасны худалдаа: Бетта нэг ирэхдээ цөөн тоогоор ирээд хурдан борлогдож дуусдаг. Манайд одоогоор VT CT HM DT Беттанууд орж ирдэг. Урдаас захихад 8-30 мянган төгрөгийн үнэтэй ирнэ. Хосоор нь захихаар өөр эр эм аваад ирэх тохиолдол гардаг учир хос загасны зургыг өгч байгаад захих хэрэгтэй.




 
Үржүүлэх аквариум. Эмийг нь дотор нь шилэн саван тусгаарлаж хамт хийнэ

 
Түрс шахаж буй хос загас

Category: Аквариумын загас | Views: 1177 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/betta_zagasyg_khehrkhehn_rzh_lehkh_beh/2014-12-25-12
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: