Эхлэл » 2014 » December » 29 » Циклазома меека - Cichlasoma meeki загасны тухай
1:38 PM
Циклазома меека - Cichlasoma meeki загасны тухай

Циклазома меека - Cichlasoma meeki
15 см хүртэл урт, цэнхэр саарал өнгийн биетэй. Гэдэс хавиараа ягаан туяатай алтлаг, цэнхэр өнгөтэй. Нуруу болон хажуугаараа бараан судалтай цайвар саарал өнгөтэй. Атуух нь атуунаасаа том биетэй. Нуруу болон өехийний сэлүүр нь урт бөгөөд хурц, үзүүр нь улаан хүрэн. Цээжний сэлүүр цэнхэр толботой, тунгалаг. Нурууны сэлүүр цэнхэр, сүүлнийх нь ягаан, өехийний сэлүүр нь хар эмжээртэй. Бүх биеийн дагуу хар судалуудтай. Эдгээр загаснуудыг сэлүүхэн GH 20-оос ихгүй, рН 6,5-7,5 т 20-25 С устай аквариумд тэжээнэ. Амьд болон хуурай хоолоор мөн чийгийн улаан өтөөр хооллож ч болдог. Бусад төрлийн загаснуудтай зохицомтгой, ургамал гэмтээдэггүй. Үржүүлэх аквариум нь 30-40л, GH 10-аас ихгүй, рН 6,5-7,0 т 25-27 С устай байна. Ёроолд нь нүхэлсэн цэцгийн сав хөмрүүлж тавина. Мөн хавтгай чулуу байрлуулж болно. Үржүүлэгт хос загас оруулна. Энэ үед атуух маш догшин болж, төрц гаргахаар цэвэрлэж байгаа чулууных нь ойролцоох ургамалыг хүртэл ховхолж хаядаг. Жараахай нь 8 дахь хоногт гарч ирэхэд жижиг артем, хэрчсэн трубочникээр хоолловол зүгээр.  








 
Category: Аквариумын загас | Views: 687 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/ciklazoma_meeka_cichlasoma_meeki_zagasny_tukhaj/2014-12-29-62
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: