Эхлэл » 2015 » January » 1 » Дискус тэжээхэд хэрэгтэй 10 зөвлөмж
1:17 AM
Дискус тэжээхэд хэрэгтэй 10 зөвлөмж

Дискус загас нь маш гайхалтай, үзэсгэлэнтэй сайхан загас юм. Та дискусыг эрүүл байлгахад дараах арван зөвлөмжийг дагахад хангалттай.

1. Дискус загасыг нэн түрүүнд цэвэр танканд байлгах явдал юм. Эдгээр загас нь усны нөхцөл байдал болон өвчинд маш мэдрэмтгий байдаг. Өөрөөр хэлвэл маш эмзэг загас гэж хэлж болно. Дискус загас нь хэт усны өөрчлөлтийг хүлээж авах чадваргүй байдаг. Жижиг савны усны pH маш их өөрчлөгдөж байдаг учраас та 120 литрээс их ордог танк /аквариум/ сонгоно.

2. Та аквариумдаа ямар нэгэн загас хамтдаа байлгана гэвэл хооронд нь тусгаарлах хэрэгтэй. Шинэ загас усанд нян болон элдэв янзын өвчин нэвтрүүлэх аюултай байдаг. Хэрвээ 2-3 долоо хоног шинэ загасаа тусдаа саванд байлгаад тэр хугацааны турш өвчний шинж тэмдэг илрээгүй бол загас цугтаа байх аюулгүй юм.

3. Усны температурын өөрчлөлтөнд маш их анхаарах хэрэгтэй. Дискус нь халуун орны загас юм. Тэд 84-86 Fahrenheit (F) дулаан усанд байвал тохиромжтой байдаг. Дискус тэжээхэд усны халаагуур заавал байлгах хэрэгтэй.

4. Байгаль дээр дискус нь мод, чулуу, ургамал болон бусад хамгаалттай толбонд нуугдаж байдаг. Дискус тэжээхэд нуувч тавьж өгөх хэрэгтэй. Энэ бас гол зүйлийн нэг юм.

5. Дискус нь төлдөө анхаарал халамж нэн түрүүнд тавьдаг юм. Хооллож болох хоолуудыг дурдвал (bloodworm, daphnia, сам хорхой болон амьд хоолонд маш их дуртай байдаг. Харамсалтай нь эдгээр хоолноос нян өвчин авж болох ба паразитэд анхаарал тавих хэрэгтэй.

6. Дискус нь маш реактив загас юм. Тэд үргэлж хариу үйлдэл үзүүлдэг. Тэднийг тогтмол хооллох нь зөв. Дискус загасны хоолыг нь хэтрүүлэн өгч болохгуй. Хоолны үлдэгдэл нь усыг бохирдуулдаг ба их идвэл загас стрессдэх магадлалтай юм.

7. Дискусанд бас нэгэн анхаарал тавих зүйл бол филтер буюу шүүлтүүр юм. Филтерийг усны хлор болон хүнд эрдэс бодис арилгах зорилготой хэрэглэж болно. Гэхдээ энэнд усны pH нөлөөлөхгүй.

8. Танк /аквариум/аа дураараа байршуулж болохгуй. Энэ загас нь нам гүм газар байх ёстой загас юм. Ямарваа нэгэн чичрэлт жишээлвэл хаалга хаах, хажуугаар алхах. Энэ үед маш их цочмог болдог.

9. Нэмэлт гэрэлтүүлэг. Гэрэлний сүүдрээс загас айлгаж болзошгүй учир гэрэл зөв байршуулах юм. 

10. Дускус загас тэжээж байхдаа долоо хоног бүр усыг сэлгэвэл маш их тохиромжтой гэж үздэг. Усаа сэлгэхдээ 20-30% сэлгэнэ. Тиймээс та усаа бүхлээр нь сольж болохгуй юм. Учир нь гэвэл усны pH өөрчлөлт хэлбэлзэж байгаа юм. Тиймээс усаа 20-30% сэлгэх нь зөв юм.

Дискус загас нь маш их арчилгаа шаарддаг бөгөөд эдгээр зөвлөгөөг дагавал аюулгүй.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэдээг бэлтгэсэн: MONGOLAQUA

Намайг дагаж мэдээлэл цаг хоцролгүй аваарай!

https://www.facebook.com/mongolug
Category: Зөвлөмж | Views: 1393 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/diskus_tehzhehehkhehd_khehrehgtehj_10_z_vl_mzh/2015-01-01-75
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: