Эхлэл » 2014 » December » 27 » Фронтоза загасны товч мэдээлэл
11:39 AM
Фронтоза загасны товч мэдээлэл


Овог: Цихлид (Cichlidae)
Танганьика нууранд нутагладаг,
35см хүртэл том болдог, аквариумд 20см-ээс дээш гардаггүй.
Бие нь саарал, цагаандуу, биений хөндлөнгөөр 6хар судалтай.  Сэлүүрүүд нь саарал.
10см хүрсэн загаснуудад дух ургадаг.
Эр загасны сэлүүрүүд, канал нь илүү урт байдаг.

 

Энэ загас нь хоорондоо их зодолддог, 2 эр загас нь аквариумаа булаацалдан нэгнийгээ үхэлд хүргэх аюултай.
Олноор нь тэжээе гэвэл 1 эр 3-4 охин 200 литрээс доошгүй аквариумд тэжээнэ.
Хайрга ухах дуртай бөгөөд, том том чулууг маш сайн уначихааргүй бат байрлуулна.
Аквариум тагтай байх шаардлагтай.
Гэрэлтүүллэгийн хувьд хурц байж болохгүй.
Усны найрлага: 24-27 цельси, pH 7,2-8,5 долоо хоногт 1/3 усыг солино.
Фильтрийн хувьд маш сайн байх хэрэгтэй. (Био фильтр)

Загаснууд маань community tank-ндаа түрсээ шахах тохиолдол их байдаг. Түрсээ шахахдаа эхлээд эм нь түрсээ шахчихаад аман дотроо хийдэг, дараа нь эр загаснынхаа эсийг авдаг. Түрс эхийн аман дотор амилдаг. 25-40 хоног болсны дараа зулзагнууд эхийн аман дотроос гардаг. Циклоп, артемийн өндөгөөр хооллоно. 14-18сар болсны дараа загасыг эр эмээр нь ялгаж болно.

Category: Аквариумын загас | Views: 688 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/frontoza_zagasny_tovch_mehdehehlehl/2014-12-27-26
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: