Эхлэл » 2014 » December » 29 » Кардинал загасны тухай
1:04 AM
Кардинал загасны тухай

Хятадын өмнөд нутгийн хурдан урсгалтай жижиг голууд кардиналын эх орон юм. 4см хүртэл урт биетэй хажуу бөөрөөрөө шар  хүрэн өнгөтэй нүднээс сүүлний сэлүүр хүртэл ногоон цэнхэр судалтай байдаг. Сэлүүрүүд  цайвар шар буюу тод улаан  өнгөтэй. Эрэгчин кардинал эмээсээ нарийн үл ялиг жижиг биетэй байдаг. Кардиналыг бусад загастай хамт тэжээж болдог. Мөн тусад нь 30-50л багтаамжтай ургамал элбэгтэй 20-230С дулаанд дунд зэргийн хатуулагтай усанд амьдруулж болно. Хатаасан болон төрөл бүрийн амьд хоолоор тэжээхэд тохиромжтой. Ургамлын гаралтай хоол тэжээл мөн шаардлагатай байдаг. Кардиналыг үржүүлэхийн тулд нэг хос эр эм буюу нэг эм хоёр эр загас авахад тохиромжтой байдаг. Тэдгээрийг ургамал элбэгтэй 20-40л багтаамжтай усанд хийнэ. Усны дулааныг 260С хүртэл нэмэгдүүлж үржих нөхцөл тохирсон үед өдөрт 5 орчим ширхэг түрс сарын турш шахдаг. Шахсан түрс 30-48 цагийн дараа амилж  аквариумын хананд наалдана. Кардинал зулзагаа иддэггүй учир хамт байлгаж болно. Зулзагыг сэлж эхэлсэн анхны өдрөөс эхлэн тохирсон хоол тэжээллээр хооллож эхлэх шаардлагатай.

Кардинал зулзагаа иддэггүй учир хамт байлгаж болно
Category: Аквариумын загас | Views: 663 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/kardinal_zagasny_tukhaj/2014-12-29-56
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: