Эхлэл » 2014 » December » 26 » Шар дун ба түүний ач холбогдол
12:00 PM
Шар дун ба түүний ач холбогдол

Замаг ургамлын ялзарсан хэсэг, загасны хоолны идээгүй үлдсэн үлдэгдэл, загасны ялгадас зэрэг ус бохирдуулж болох зүйлээр хооллодог учраас аквариумын ариун цэвэрт чухал ач холбогдолтой. Мөн усны гадаргууд үүсдэг бактерийн өрөмтсөн хальсыг идэж цэвэрлэдэг. Аквариумд зарим төрлийн дун хэт ихэдвэл ургамалд сөрөг нөлөөтэй.

Шар дун (Ампуляри)
Бусад төрлийн аквариумны дунгуудаас биеэр том, 3-4см болдог. Ихэвчлэн тод шар, зарим нь хүрэн бор өнгөтэй байдаг. Энэ дун өмнөд америкаас гаралтай. Шар дун нь маш ховдог. Өдрийн турш аквариумд хооллож явна. Үе үе усны мандалд ойртон ирж амьсгалын гуурс хоолойгоо уснаас гарган амьсгалдаг. Аквариумд үүсч буй бохирдлын эх үүсвэр болон үхсэн загасны сэгийг идэж устгадагаараа ач холбогдолтой. Загасны түрсийг иддэг тул түрс шахсан аквариумд хийдэггүй. Эмэгчин нь түрсээ боловсорч гүйцэхэд уснаас гарч усны мандалын дээхэн 4-5см-т аквариум ын ханан дээр эсвэл тагны дотор талд түрсээ нааж орхино. Түрс нь шохойлог хатуу бүрхэвчтэй. Түрсийг хатахаас хамгаалах хэрэгтэй. Тагтай аквариумд бол усны ууршилтаар чийг авч хатахгүй. Таггүй аквариумд бол наалдсан түрсний доор агааржуулалтыг байрлуулбал ус бага багаар үсчин норгож байдаг. Мөн хэм их норговол түрс амилахгүй. Чийг ба дулаан тохиромжтой нөхцөлд 14-21 хоногт амилж хальсаа цоолон гарч усанд орж хооллож эхэлдэг. Аквариумд  махчин буюу том загас байвал эдгээр  дөнгөж гарсан жижиг дунгууд идүүлэх аюулд ордог. 
 
Мелани (Melanoides tuberculata)
Загас тэжээгчдийн дунд шруппэн дун гэж нэршсэн. Амьд төрдөг, заламгайгаар амьсгална. Хайрга хөрсний гүнд амьдарч үрждэг дун юм. Хөрс сэндийлж ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн хөрсний бохирдлыг идэж цэвэрлэдэг тул уг дунтай аквариумын ус гоё тунгалаг байдаг. Шөнийн цагаар уг дун хөрснөөс гарч усны гадаргууд очоод байвал аквариумд хүчилтөрөгчийн дутагдалтай болсон ба хөрс их бохирдсоныг илтгэнэ. Дун олноор байгаа акраиумын усыг сольсоны дараа хөрсөнд тэжээл болох бодис хомсдсон үед дунгууд хөрснөөс гарч идэш хайж явах нь байдаг.   
 
Ramshorn дун  (Planorbis spp.)
Жижгэвтэр дээд тал нь 2 см болтол томордог, улаан хүрэн өнгөтэй,амархан үрждэг. Энэ дун нь ургамалтай аквариумд тэжээвэл ашигтай ба аквариумын бүхий л хэсгийг цэвэр байлгадаг.  Муудсан ургамал, замаг, хоолны үлдэгдлыг сайн цэвэрлэдэг. Хатуулагтай, шүлтлэг усанд кальц дутагдаж бүх төрлийн дунгын хуяг сийрэгжих нөлөө үзүүлдэг. Энэ дунг том амтай цихлидүүд болон лабео мэтийн загаснууд иддэг талтай.
 
Category: Дун | Views: 1129 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/shar_dun_ba_t_nij_ach_kholbogdol/2014-12-26-14
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: