Эхлэл » 2014 » December » 26 » Усаа хэрхэн тунгалаг байлгах бэ?
12:05 PM
Усаа хэрхэн тунгалаг байлгах бэ?

Блог хөтлөөд яавж байх хугацаанд хүмүүсийн нилээн их асуудаг асуулт бол Миний ус амархан бохирдоод байна, замагтаад байна, бүрсийгээд манан татсан юм шиг болоод байна, иймэрхүү асуултууд ирдэг. Үүнийг загас тэжээж эхлэж байгаа нөхдүүддээ "Усаа хэрхэн тунгалаг байлгах вэ?" гэсэн нийтлэлийг зориуулья.




Юуны өмнө та шууд крантнаас усаа аваачаад хийвэл хлор нь гараагүй ус загасанд муу нөлөөтэй байдаг. Тийм учраас усаа дор хаяж 1 хонуулах ёстой.
Өөр анхаарах зүйл гэвэл хооллолт, хооллолтноос болж ус маш амархан бохирддог. Та сайн сандаа өдөрт та загасаа хэдэн удаа хооллодог вэ? Мэргэжлийн загасчид бол өглөөдөө уураг ихтэйхэн хоол (Трубочник, мотыль, лаазласан мотыль, сам хорхой) өгөөд, орой нь ургамлын гаралтай хоол өгөх нь загасанд их тохиромжтой гэж хэлдэг. (Үүнд зулзага орохгуй, зулзага буюу жарайхайг өдөрт 3-5 удаа бага багаар хооллодог..!!) 

За дараагаар фильтр. Мэдээж фильтргүй аквариум маш их аммиак агуулдаг, мөн загасны үлдээсэн хоол, яалгадас усанд задарч усыг бохирдуулдаг. Тийм учраас аквариумд маш сайн фильтраци байх ёстой.

Мөн аквариумд амид цэвэрлэгч байх хэрэгтэй, үүнд: Дун, Соом, Сам хорхой.
Соом бол маш олон төрөл байдаг бөгөөд бүгд өөр өөрийн үүрэгтэй байдаг. (Шилэн дэх бохирдолыг хөхөж арилгадаг, хайрга завсардахыг цэвэрлэх, усны мандал дах унасан хогийг түүх г.м)  Харин дун бол аквариумын ертөнцөд маш чухал амьтан, дун аквариумын бүхий л хэсгээр гулсан явч цэвэрлэдэг. Сам хорхой бол усан дах бичил биетүүдийг иддэг.

За эцэст нь хэлэхэд, аквариумын байрлал байна. Мэдээж өдөржин нар тусдаг аквариум замагтаад юу ч харагдахгүй, харин огт нар тусахгүй аквариумд ургамал фотосинтез авч чадахгүй бөгөөд, аквариумыг өглөө эрт нар тусахаар, эсвэл орой нар жаргах цагаар л нарны тусгал тусдаг газар байлгах хэрэгтэй байдаг.

Category: Зөвлөмж | Views: 929 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/usaa_khehrkhehn_tungalag_bajlgakh_beh/2014-12-26-15
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: