Эхлэл » 2015 » January » 23 » Загас үржүүлэх
3:28 AM
Загас үржүүлэх

Загас үржүүлэхэд хэрэгтэй ерөнхий мэдлэг.Амьд жараахай гаргадаг загасыг үржүүлэхэд ерөнхийдөө хялбар байдаг. Аквариумын хэмжээ, усны найрлагын шинж чанар зэрэг нь чухал ач холбогдолгүй. 2-3 атуунд (эм загас) 10-15 литрийн багтаамжтай аквариум байхад л хангалттай. Усны төвшин 20-30 см, усны хэм нь амьдарч байсан орчноос 2-3 хэм дулаан байхад хангалттай. Том загасанд идүүлэхгүйн тулд жараахай нуугдах ургамал суулгах юм уу эсвэл тусгай төрүүлэгчид төрүүлж болно.Төрц гаргадаг загасыг үржүүлэх нь нэлээд төвөгтэй. Гаднах нөхцөл нь бие махбодийн шаардлага хангаагүй тохиолдолдтөрцөө гаргадаггүй. Улирал, аквариумын хэмжээ, усны дулаан, усны түвшин, гэрэлтүүлгэ, агааржуулалт зэрэг чухал нөлөөтэй. Төрц гаргах тусгай аквариум хэрэгтэй болно. Аквариумынхаа ихэнх хэсэгт ургамал суулгана, мөн тор тавьсан ч болно. Усны төвшин их ач холбогдолтой. Тухайлбал макропод гурамид 12-15 см, лялиус, дайчин загасанд (петушок) 8-12см, мөрөгийнхөнд 5-8 см, алтан загас болон цихлид, астронатус, акар мэт том загасанд 100-аас дээш литрийн аквариум хэрэгтэй. Шинэ урьд нь ашиглаж байгаагүй аквариум төрц гаргахад тохиромжгүй. Цихлидийн овгийн загас, алтан загас, скалярыг үржүүлэхэд усыг сайн агааржуулах хэрэгтэй бол барбус зэрэг загасанд бага агааржуулагчтай тогтмол ус шаардлагатай.Төрц гаргах үед усны хэмийг тогтмол байлгах хэрэгтэй. Ихэнх загас 26-28 байдаг бол сомны төрөл амьдарч байсан орчноос 2 хэм хүйтэн байх жишээтэй. Төрцтэй аквариумд дун, элдэв төрлийн амьд хоол байж болохгүй. Атууны гэдэс томорсон байдлаас төрц гаргахад бэлэн болсон эсэхийг мэдэж болно. Атуу, атуух (эр) хоёрыг 2 долоо хоногын өмнөөс зэрэг бэлдэж эхэлнэ. Тэднийг бие биенээс нь тусгаарлаад төрөл бүрийн амьд хоолоор сайн хоололно. Иймэрхүү байдлаар 10-15 хоногийн дараа төрц бүрэн хөгжиж дуусна. Ихэвчлэн төрц гаргах үйл явц өглөө эрт эхэлж 2-4 цаг үргэлжилдэг. Тиймээс хос загасаа шахуулах аквариумдаа орой нь хийвэл зүгээр. Хэрэв атуу нь төрцөө гаргахгүй бол аквариумыг шинэ усаар сэлбэж гэрэлтүүлгийг ихэсгэсэнээр төрц гаргах явцыг түргэсгэж болдог.Зуны улиралд ихэнх загас 10-15 хоногийн зайтай 4-8 удаа төрц гаргадаг. Өвлийн улиралд шахах хоорондын зай уртасдаг. Эрүүл төрц дугуй хэлбэртэй тунгалаг байна.
Category: Зөвлөмж | Views: 1590 | Added by: admin | Rating: 5.0/1
URL: /news/zagas_rzh_lehkh/2015-01-23-80
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: