Эхлэл » 2014 » December » 28 » Загас тэжээх гэж байгаа бол...
7:46 PM
Загас тэжээх гэж байгаа бол...

Хэрвээ Та загас тэжээх гэж байгаа бол аквариум, халаагуур, хайрга, агааржуулагч, ургамал, гэрэл, термометр, филтер зэргийг бvрдvvлсэн байх хэрэгтэй ажээ. Загасыг өдөрт хоёр удаа зориулалтын хоолоор хооллох ба төрөл зvйл, том жижгээс хамааран өөр өөр тэжээл өгдөг.
Усны температурыг 24-26 хэм байлгах бөгөөд загасны тоо, аквариумын багтаамжийг анхаарах хэрэгтэй байдаг. Усны ургамал нь хvчилтөрөгч ялгаруулдаг vзэмжтэйгээс гадна зарим төрлийн загас иддэг байна. Харин дун нь хоолны vлдэгдэл, замаг зэргийг идэж, усыг зөөлрvvлж өгдөг ажээ.
Аквариумыг цэвэрлэж, усыг нь солихдоо гоожуурын усыг нэг хонуулах эсвэл хлор арилгагч хэрэглэж болно. Загасыг төрvvлэхдээ сvргээс тусгаарлан, тусгай төрvvлэгч ашигладаг. Цөөн төрлийн буюу хээнли, мичнос, моли, пецили гэсэн загаснууд амьд зулзага гаргадаг.
Ингэхдээ 30-150 орчим жараахай төрvvлдэг байна. Yлдсэн буюу ихэнх хэсэг нь дvрс шахдаг бөгөөд нэг удаа 1000-3000 орчим өндөг гаргадаг юм байна. Сонирхолтой нь амьд зулзага гаргадаг загас сардаа нэг, дvрс шахдаг загас сардаа хоёр төрөх боломжтой гэнэ.
Загас тэжээхдээ хоолыг хэтрvvлэлгvй, усыг дулаан байлгаж, агаар сайн нэвтрvvлэх нь чухал бөгөөд байнга ажиглан анхаарал тавих хэрэгтэй ажээ. Загас нь гоо зvйн хувьд таашаал өгөхөөс гадна нvдний хараа сайжруулж, ядаргаа тайлдгаараа эрvvл мэндэд ашигтай билээ.
Загас тэжээж буй хүмүүст анхаарах ёстой зүйлс
  1. Мэдээж тэжээхийн тулд эхлээд загасны аквариум бэлдэх. Хэмжээг нь хэр их загас тэжээхээсээ шалтгаалаад өөрсдөө л мэд.
  2. Хоол: Хоолны хувьд гэвэл янз бүрийн олон төрлийн хоол байдаг. Зарим загасанд тусгай хоол ч байдаг. Зүгээр хятадын нунтаг хоолнууд бол зүгээр л байдаг. Хааяа амьд хоол өгч болно. Загасыг хурдан том болгохоос гадна аминдэм их өгнө. Хоолыг нь тааруулж өгөхгүй бол ихэнх загаснууд өгөхийн нь хэрээр идээд заримдаа хоолоо ихдүүлснээс болж үхдэг юм.
  3. Анх загас тэжээж эхлэх гэж байгаа бол аль болох бие даасан амьдрах чадвар нь сайн загаснуудаас эхлэвэл зүгээр. Жишээ нь: хэнли, мичинус, моль, гурам гэх мэт.
  4. Ус: Загасыг усанд хийхдээ бол крантны ус нь хлортой учираас 1 хонуулж байж загасаа хийх хэрэгтэй. 1 хоногийн хугацаанд усны хлор нь гарна. Зарим тохиолдолд хлор гаргагчийг авх хэрэглэж болно. Загас бохир усанд маш амархан үхнэ. Тиймээс усыг цэвэр байлгах тал дээр сайн анхаар. Ус цэвэршүүлэгч аввал тун хэрэгтэй. Ус солих ажил хөнгөрнө.
  5. Ургамал: Ургамал ч гэсэн олон янз байдаг. Ерөнхийдөө хиймэл, амьд гэж 2 төрөл байгаа. Хиймэл ургамлыг аквариумаа чимэх гэж л ихэнхдээ авдаг. Харин амьд ургамал их ашигтай. Агаарыг бага зэрэг цэвэршүүлээд зогсохгүй загаснууд хааяа иддэг. Хэрэгтэй аминдэмүүд нь байдаг. Хөвдөг, суулгадаг гэж 2 янз байна. Алийг нь сонгохоо өөрөө л мэд.
  6. Хайрга: Хайрга буюу чулуу нь аквариумд ерөнхийдөө байхад бол илүүдэхгүй. Голын чулууг авчираад хийсэн ч болно. Мөн зулзагалах  загасыг тусгаарлахдаа чулуутай газар хийх хэрэгтэй. Хүүхдээ идчихдэг тул зулзага нь хайрганы араар нуугддаг.
  7. Малчин загасыг тусад нь хий.
  8. 7 Хоногтоо нэг удаа загасны витаминыг хийж өг.
  9. Загасны усны температурт анхаарал тавь. 
Category: Зөвлөмж | Views: 1166 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/zagas_tehzhehehkh_gehzh_bajgaa_bol/2014-12-28-47
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: