Эхлэл » 2014 » December » 29 » Загасны хоолын тухай дэлгэрэнгүй мэдээлэл /амьд хоол/
0:53 AM
Загасны хоолын тухай дэлгэрэнгүй мэдээлэл /амьд хоол/

Амьд тэжээл нь янз бүр байх ба загасыг тэжээхэд чухал нөлөөтэй тэжээл юм.
Амьд тэжээлийг хатаасан тэжээл дээр хооллолтийг сайжруулах зорилгоор нэмэгдэл дээд зэргийн тэжээл болгож хэрэглэдэг. Аквариумны амьд тэжээлээр хооллох нь дунг өвчны үүр болгож загасны хөнөөлт өвчин үүсгэх гол хүчин зүйл болдог. Тиймээс хэрхэн зөв хооллох тухай аргыг хүргэе.



Brine Shrimp Nauplii (Давстай усны сам хорхой) 

Халуун орны загасны хамгийн сайн хоолнуудын нэг бөгөөд шим тэжээл ихтэйгээс гадна өндгийг нь давстай усанд хийж хялбархан амилуулж болдог. Доорхи заавраар өндгийг нь хуурай байдалтай олон сар жил хадгалаад дараа нь загасны зулзганд дээд зэргийн амьд тэжээл болгон амилуулж өгөх боломжтой.
Эхлээд хоосон өргөн амсартай савны 4 ний 3 хүртэл хлоргүйжүүлсэн ус хийж дараа нь хоёр халбага давс хийж таглана. Дараа нь агааржуулагч хэрэглэн булгиулж агааржуулж эхэлнэ. Булгиулж буй устай саваа нарны шууд тусгалгүй газар байрлуулан 25-28 хэмийн дулаан байлгана. Давс ууссан усандаа өндгийг хийх хэрэгтэй. 2 өдрийн дотор хорхой өссөн байх ба  агааржуулагчийг унтраан гар чийдэнгээр дээрээс тусгаж харна. Гэрэлд татагдсан хорхойг нягт загасны шүүлтүүрээр шүүнэ. Бөөгнөрсөн өндөгний хальстай нь хольж зулзагаа хооллож болохгүй ба учир нь зулзаганууд шингээж чадахгүй муу нөлөөтэй. Савласан өндөгийг зарим аквариумны дэлгүүрүүдээс авах боломжтой.



Дафни

Энэ тэжээл нь усанд амьдардаг нэг эст амьтдын нэг ба энэ хоолыг энэ тэнд тогтсон нуур цөөрмөөс шүүж болно. Өсгөхөд маш амархан аквариумын усыг саванд хийж нарны шууд тусгал сайтай газар тавьж усыг нь замагжуулахад дороо үрждэг. Долоо хоног болоод жижиг дафниуд сэлж эхэлэх ба нарийн тороор шүүж загасаа хооллоно



Бичил Өт
Бичил өтнүүд нь хямд хоолны нэг. Уг тэжээлийн саванд хийж талх бага хэмжээгээр хийн хөрөнгө исгэж үржүүлдэг. Дулаан газар нүхтэй агаарын солилцоо явагдах боломжтой хүнсны хуванцар саванд хийж байлгах ба бага багаар зулзагаа хооллоход тохиромжтой. Саванд хийж хөрөнгөө хийний дараа 2 - 3 өдөр болоход өтнүүд өсч савны хажуугаар ил гарсан байх ба угааж цэвэрлэсэн хутган дээр хурааж аваад аквариумдаа хийж зулзагаа хооллоно. Манайд байдаг ч их ховор.



Tubifex Өт
Энэ өтийг "шалбаагны" "бохир усны" өт гэж нэрлэдэг.Төрөл бүрийн цэвэр усны загасыг хооллодог. Энэ өтыг загасыг үржүүлэх нөхцөлд мөн алтан загасыг хооллоход хэрэгтэй. Энэ өт нь бохир намагтай усанд сайн өсөж үрждэг учир эрүүл ахуй талаасаа үржүүлэх тохиромжгүй. Эхлээд загасаа хооллохоосоо өмнө зайлшгүй анхаарах зүйл бол сайтар угааж цэвэршүүлсэн байх хэрэгтэй. Мөн усыг нь 4 - 5 цагийн хооронд цэвэр усаар солиж байх хэрэгтэй ба ингэснээр өтны байж бохир нь арилж өнгө улаан болдог. Өтөө цэвэршүүлж загасаа 2 - 3 өдөр хооллох хэмжээтэй авах хэрэгтэй. Хөдөө энэ тэнд тогтсон шалбаагнаас түүдэг ба заримдаа загасны дэлгүүрээс авч болно.



Улаан өт 
Tubifex өттэй төстэй энэ өт нь дискус загасны хамгийн дуртай хоол. Заримдаа хөлдөөж савласан хэлбэрээр худалддаг. Энэ өт нь уурагаар маш баялаг. Дискусыг үүгээр хооллоход өнгө зүс нь сайжирж хурдан өсдөг.
Category: Зөвлөмж | Views: 1236 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/zagasny_khoolyn_tukhaj_dehlgehrehng_j_mehdehehlehl_amd_khool/2014-12-29-54
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: