Эхлэл » 2014 » December » 29 » Загасны өвчин
2:37 PM
Загасны өвчин


Аквариумны загас бусад бие организмын нэгэн адил төрөл бүрийн өвчинд нэрвэгддэг. Загас тэжээгч нар нэлээд өргөн тархсан загасны аюулт өвчнүүд болон тэдгээрийг эмчлэх аргуудыг мэдэж байх хэрэгтэй. Зөв бус хооллолт, усны хэмийн огцом хэлбэлзэл, биологийн тэнцвэрт бус байдал зэрэг нь загас өвчилхөд нөлөөлдөг. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эмчилхээс хялбар байдаг. Өөр өөр өвчин ижил шинж тэмдэгтэй байдаг болохоор оношилход хэцүү байдаг. Загасны өвчнийг халдварт ба халдварт бус гэж хуваадаг. Халдварт өвчин үүсгэгч нь вирус, нян, мөөгөнцөр байдаг. Халдварт бус өвчин ихэнх тохиолдолд тэжээх нөхцөл алдагдсан, буруу харьцсантай холбоотой байдаг. Тусч болзошгүй өвчнийг урьдчилан сэргийлэх явдал хамгийн зөв арга юм. Загастай анхаарал болгоомжтой харьцвал өвчнөөс зайлсхийх, эсвэл ядаж цагийг нь олоод тусгаарлавал эмчлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд

  1. Тухайн төрлийн загасанд тохиромжтой нөхцөл орчинг бүрдүүлэх. Усны дулааны түвшин болон агааржуулалтад онцгой анхаарах хэрэгтэй
  2. Хоолны дэглэмиийг баримтлах, төрөл бүрийн хоол өгөх ба хэмжээг тохируулах
  3. Амьд хоолыг загасгүй цөөрмөөс авах хэрэгтэй. Тэнд өвчин үүсгэгч ховор байдаг.
  4. Амьд хоолыг хаанаас ч авсан бай сайтар угаах хэрэгтэй.
  5. Аквариумны усны хэмийг ягштал мөрдөх, хэт хэлбэлзүүлэхгүй байх. Хэмийн алдагдал нь
    загасны биеийн өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
  6. Шинээр авах загасаа эрүүл эсэхийг сайн шалгаж авах
  7. Загасыг зөвхөн тороор барина. Хүний биеийн хэм загасныхаас хамаагүй өндөр тул гар хүрэхэд загасны бие огцом хална.
Туршлагатай загас тэжээгчид өвчтэй загасыг хараад л ялгадаг. Өвчтэй загас бусдаасаа өөр байдлаар сэлж ихэвчлэн ганцаар тусгай газар байна. Тэдний нурууны болон сүүлний сэлүүр хумигдсан байдаг. Өвчтэй загасыг анзаарч оношилход нилээд хэцүү байдаг. Хэрэв загас хоолонд дургүй болж хөдөлж ядан, сэлүүрүүдээ хумьсан савлаж сэлээд байвал өвчин тусчээ гэсэн үг. Зарим үед 
загасны хайрс хуурч, сэлүүр дээр цусан толбо үүсч, биен дээр жижиг цагаан хөвөн мэт зүйл туурах, эсвэл нялцгай наалдас үүсч болно. Иймээс өвчтэй загасыг шууд тусгаарлах хэрэгтэй.Цаашид түгээмэл тохиолддог өвчнүүдийн тухай бичих болно.
Category: Тусламж | Views: 751 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/zagasny_vchin/2014-12-29-64
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: