Эхлэл » 2014 » December » 30 » Zebra /Зебра/ загасны тухай
11:08 PM
Zebra /Зебра/ загасны тухай

Энэ циклид нь Африк тив-ээс гаралтай маш том биетэй (40см) болдог гоёмсог циклидүүдийн нэг юм. Харагдах байдал нь шар эсвэл цагаан болон хар хөндлөн зураастай, цайвар зураасын хувьд загасны тухайн үеийн байдлаас шалтгаалан хувирах боломжтой ба цайвар зураас нь хөгшрөх тусмаа бүдгэрэх хандлагатай байна.

Зебра циклид нь маш ухаантай бөгөөд догшин ширүүн ааштай загас юм. Аквариумын гадна талд болж буй үйл явдалд хүртэл хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд уур нь хүрсэн тохиолдолд шилний цаанаас дайрах, том хайрга чулуу авж шидлэх гэх мэт үйлдлүүд гаргадаг. Маш хурц ширүүн хөдөлгөөн хийж чаддаг ба энэ нь зодолдох үед илт мэдэгддэг. Өөрөөсөө том загасыг зодох бол энүүхэнд. Өөр төрлийн байтугай өөрийн төрлийн загастай зохицож амьдрах нь ховор бөгөөд маш түрэмгий хурц ааштай тул ямар ч загас хийсэн заавал зодоон хийнэ. Ихэнхидээ ганцаарангаар нь тэжээдэг бөгөөд багаасаа цуг өсөж дассан загастай эвтэй амьдрах тохиолдол байдаг. Жоохон байхдаа бол ямар ч асуудалгүй эвсэг бөгөөд томрох тусмаа догшин түрэмгий болдог.


Тэжээхдээ аль болох томхон аквариумд (100-аас дээш литр) тэжээх бөгөөд бусад африк циклидүүдийн адил 25-27 градус, хатуулаг нь pH 7.8-8.6 байх ёстой.Шахах үед нь л ялгах боломжтой ба бусад циклидүүдийн адилаар нуувч, эсвэл ухсан хайрга дотор шахдаг. Шахах үедээ маш аймшигтай хэрцгий ууртай догшин болдог. Одоогоор аквариумд маш цөөхөн шахсан тохиолдол байдаг. Үржүүлэхдээ аквариумын үржүүлэгийн том фарм эсвэл байгаль дээрээ л үрждэг юм байна. 
Category: Аквариумын загас | Views: 1243 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/zebra_zebra_zagasny_tukhaj/2014-12-30-73
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: