Эхлэл » Мэдээний архив
Батгэрэлийн танкаар ...

... .



Багануурын загасчин Төгсөөгийнд зочилъё ...

Энэ удаад та бүхэндээ Багануурын Загасчин Төгсөөгийнхөө аквариумыг танилцуулахаар шийдлээ. Загас тэжээгээд удаагүй байгаа ч тэрээр өөрийн аквариумдаа анхаарч 200 литрийн аквариумтай болж тэндээ дан махчид тэжээдэг юм байна. Саяхан хотоос хос скъляар авчирсан нь удахгүй шахах гэж байгаа гэж байна. Эндхийн дэлгүүрээс хэдэн скъляар авсан нь хослоод 2 хөөрхөн марамор нь удахгүй шахах гэнээ. Зиак олон юм нуршилгүй зураг орууллаа. Та бүхэнд таалагдаж байгаа бол comment үлдээхээ мартаваа ...  

... .



Алтан загасны тухай факт

 

Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр. Хүчилтөрөгч ихтэй  , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд ... .


Бетта загасны тухай факт

Энэ загас үнэхээр их тэсвэр тэвчээр сайтай ямарч зүйлд үл дийлдэх эрэлхэг дайчин зан чанартай аквариумын загас тэжээгчдын баяр баясгалан болсон үзэсгэлэнт сайхан загас билээ. Бетта нь зүүн өмнөд азийн цагаан будаа тарийлдаг намгархаг усанд амьдардаг. Тайван дөлгөөн Бетта Имбеллис болон догшин дайчин Бетта Сплендэнс гэх хоёр өөр зан чанартай Бетта байдаг. Энэ загасыг өөр бас Сиамын зодоонч загасч гэж нэрлэдэг. Ягаад гэвэл Бетта Сплендэнсийн атуух нь бусад атуухтайгаа таардаггүй учир догшин хэрцгийгээр тулалддаг. Харин Бетта Имбеллис эсрэгээ энх тайвныг эрхэмлэдэг дөлгөөн тайван зан чанартай. Атууны сэлүүр богино байдаг бол атуух нь өвөрмөц далбагар сэлүүрээрээрээ ялгаатай. Өөр атуухтайгаа таарвал догшин ширүүн төлөвтэй болж гоёмсог урт далбаа сэлүүрээ дэлгэж догшин ширүүн байдлаа илтгэдэг. Атуухуудийг тус тусд нь байлгахгүй бол аквариумыг цуст дайны талбар болгож мэднэ. Бетта нь тоолж баршгүй олон өнгийн гоёмсог үзэмжтэй ба жирийн үед удаан тайван сэлдэг. Тэд бусад Лабиринт овгийн загаснуудтай адил агаар амандаа хуримтлуулж удаан амьсгалж чаддаг. Дахин дахин усны ... .



Загас тэжээхэд хэрэгтэй энгийн 10 дүрэм

1. Хүчил төрөгч муутай аквариумд загас тогтдоггүй.

Betta (Петушок) буюу манайхны нэрлэдэгээр Дайчин загаснаас өөр загас тэжээж байгаа нөхцөлд агааржуулагчийг тогтмол ажиллуулахгүй бол өглөө сэрэхэд чинь хамаг загаснууд чинь амьсгал хураах аюултай. Аквариуманд хангалттай амьд ургамал суулгавал хүчил төрөгчөөр дутахгүй байж болно. Алтан загас болон бусад том загаснуудад бол заавал агааржуулагч шаардлагатай. Агаар дутагдсан нөхцөлд загас усны мандалаар сэлж агаар амьсгалдаг бөгөөд улмаар загас агаар дутагдаж бие дэх агаар хуримтлуулдаг хүүдий буюу хийн цуух нь хагарч дээш харж хөвөн удалгүй, үхэх аюултай.

2. Халаагуураа усанд бүрэн дүрэхгүй бол хагардаг.

Халаагууртай аль болох ... .



Аквачийдэн

  Саяхан гадаадын сайтуудаар тэнэж байгаад нэг өвөрмөц зүйлийг оллоо. Энийг аквариум гэхэд хэцүү тэрний оронд акуачийдэн гэвэл тохирох байх. Чийдэн, халбага элс, аяга ус жижиг ургамал байхад л бичил аквачийдэнтэй болох боломжтой. Чийдэнг зүсч онгойлгоход ядаад байх юмгүй. Хямсаа ашиглаж ургамлаа суулгачихна. Жижиг led чийдэнгээр гэрэлтүүлэх. Дотор нь ургамал, загас байлгах тохиолдолд өдөр бүр усыг нь тариураар соруулан шинэ усаар солих хэрэгтэй. Замаг ихэсхээс сэргийлж гэрэл, температур болон бусад зүйлүүдээ тохируулаарай. 1 литрт 0.5 - 1 ваттын гэрэл тохиромжтой. 
Хэр том чи ... .



Ургамал

Хүмүүс загас тэжээхдээ ургамлыг үзэгдэx байдлаас нь эxлүүлээд янз янзаар сонгон хэрэглэх болжээ. Тиймээс ургамлын талаар товчxон мэдээлэл хүргий гэж бодлоо.
 
Амазонк:Амазон мөрнөөс гаралтай ургамал ба өдөрт 12 цагийн туршид гэрэл тусхад ханталттай.Навч нь 30-50см хүртэл томордог скаляр шаххад маш тоxиромжтой байдаг. Амазонкийг улаан дун анцистр африк циxлид ургаxад нь сөргөөр нөлөөлдөг. Мөн давстай усанд ургаxгүй үxдэг. Амазонк нь маш хурдан ургадаг бөгөөд үзэсгэлэнтэй ургамал юм.
... .


Усаа хэрхэн тунгалаг байлгах бэ?

Блог хөтлөөд яавж байх хугацаанд хүмүүсийн нилээн их асуудаг асуулт бол Миний ус амархан бохирдоод байна, замагтаад байна, бүрсийгээд манан татсан юм шиг болоод байна, иймэрхүү асуултууд ирдэг. Үүнийг загас тэжээж эхлэж байгаа нөхдүүддээ "Усаа хэрхэн тунгалаг байлгах вэ?" гэсэн нийтлэлийг зориуулья.


... .



Шар дун ба түүний ач холбогдол

Замаг ургамлын ялзарсан хэсэг, загасны хоолны идээгүй үлдсэн үлдэгдэл, загасны ялгадас зэрэг ус бохирдуулж болох зүйлээр хооллодог учраас аквариумын ариун цэвэрт чухал ач холбогдолтой. Мөн усны гадаргууд үүсдэг бактерийн өрөмтсөн хальсыг идэж цэвэрлэдэг. Аквариумд зарим төрлийн дун хэт ихэдвэл ургамалд сөрөг нөлөөтэй.

Шар дун (Ампуляри)

Гэрийн нөхцөлд амьд хоолыг амилуулах болон үржүүлэх арга

За  хэрхэн яаж амьд хоолыг гэрийн нөхцөлд амилуулж, үржүүлэх талаар нийтлэл бичээд өгөөч гэсэн аквариумчдынхаа хүсэлтийн дагуу дараах нийтлэлийг блогдоо тавихаар боллоо. 

Артемийн өндөг
 
Артемийн өндөг нь хуурай сэрүүн нөхц ... .


« 1 2 ... 5 6 7 8 »