Эхлэл » 2014 » December » 26 » Алтан загасны тухай факт
3:58 PM
Алтан загасны тухай факт

 

Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр. Хүчилтөрөгч ихтэй  , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг. Төрц гаргахад 100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Аквариумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр                                                                               
Category: Аквариумын загас | Views: 1101 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/altan_cagasny_tukhaj_fakt/2014-12-26-20
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: