Эхлэл » 2014 » December » 29 » Галт хун буюу /Red Parrot/ загасны тухай
5:09 PM
Галт хун буюу /Red Parrot/ загасны тухай

Ер нь бол энэ загас нь тийм ч аймар загас бол биш юм. Харин ч эсрэгээрээ маш даруухан загас юм. Энэ загас нь ёолкны тоглоомтой адил санагдуулдаг. Энэ загасны өнгө нь маш олон төрлийэ байдаг. (Ногоон, шар, улбар шар, улаан гэх мэт. Энэ загасны нэр нь Red Parrot гэж нэрлэсэн учир нь хошуу нь тоть шиг адилхан хэлбэртэй байдаг юм байна. Энэ загасанд латин нэр байдаггүй. Энэ загасны өнгийг гараар гаргаж авсан өнгө юм. Энэ загасны давуу талууд гэх юм бол хэр баргийн өвчин тусдаггүй ба туссан ч цаана маш их амьдрах чадал нь нөөцлөгдсөн байдаг юм байна. Өөрөөр хэлвэл амь бөхтэй загас гэсэн үг юм. Эмчилгээнд бол асуудалгүй эдэгдэг загас юм. Энэ загас махчин шиг том сам хорхойтой хоол иддэг. Бас нэг давуу тал нь бол бараг бүх төрлийн загастай цуг байх чадвартай. Махчин ч бай өвсөн тэжээлтэн ч бай бүгдэнтэй нь цуг байж чаддаг загас.


Би бас гадуур явж байхдаа нэг юм харсан юм. Энэ загасн нь африк сиклидүүдтэй, акаруудтай, оскаруудтай, гурамуудтай, дискуснуудтай, амьд зулзагалагч нартай ямар ч асуудалгүй цуг байхыг харсан юм. Энэ загасны ганц дутагдмал зүйл нь энэ загас агааржуулагчгүй байж чаддаггүй юм. Бас хайргатай акуад бүх хайрга болон чулууг нэг газар овоолоод нүх ухдаг загас. Гэхдээ энэ бол сиклид нарт байдаг л асуудал шүү дээ,  харин бас нэг асуудал бол анхан шатн энэ загасыг үржүүлж чадахгуй юм. Энэ загасны төлнүүд нь анхандаа саарал өнгөтэй байх ба яваандаа лимон өнгө тодрох болно. Энэ загас нь 100литрээс доошгүй аквариум хэрэгтэй.

Category: Аквариумын загас | Views: 1243 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/galt_khun_bujuu_red_parrot_zagasny_tukhaj/2014-12-29-65
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: