Эхлэл » 2014 » December » 25 » Гэрийн нөхцөлд амьд хоолыг амилуулах болон үржүүлэх арга
9:26 PM
Гэрийн нөхцөлд амьд хоолыг амилуулах болон үржүүлэх арга

За  хэрхэн яаж амьд хоолыг гэрийн нөхцөлд амилуулж, үржүүлэх талаар нийтлэл бичээд өгөөч гэсэн аквариумчдынхаа хүсэлтийн дагуу дараах нийтлэлийг блогдоо тавихаар боллоо. 

Артемийн өндөг
 
Артемийн өндөг нь хуурай сэрүүн нөхцөлд удаан хугацаанд хадгалж болдог бөгөөд энэ нь жилийн дөрвөн улирлын аль ч үед бэлтгэж хадгалсан артемийн өндгийг амилуулж жараахай тэжээх таатай боломжийг олгодог. Артемийн өндгийг амилуулахдаа жижиг шилэн сав, эсвэл ундааны өнгөгүй хуванцар сав бэлтгэж хэр хэмжээний амьд тэжээл бэлтгэхээ тооцож усаа хэмжиж хийнэ. Нэг литр усанд 2-3 хоолны халбага буюу 20-30 грамм иоджуулаагүй бор давс хийж уусгасны дараа 2-3 грамм артемийн өндөг хийж амилуулахад 200-500 орчим жижиг жараахайг 1-2 удаа хангалттай хооллох хэмжээний   артем амилах боломжтой. Дээрх харьцааг баримтлан тооцож хэрэгцээт хэмжээний хоолоо бэлтгэж болно. Амилуулахаар усанд хийж бэлтгэсэн өндгийг сайтар агааржуулан гэрэлтүүлж 26C-30C -ын дулаанд 24-36 цаг болгоход өндөгнөөс жижиг артемууд гарч сэлж эхэлнэ. Артемийн өндгийг хангалттай хэмжээгээр амилсаны дараа агааржуулагчийг салгаж хэсэг хугацаанд хөдөлгөөнгүйгээр байлгахад өндөгний үлдэгдэл, хальс, элдэв тунадасууд усны мандалд хөвөх буюу ёроолд тунана. Энэ үед усыг хөдөлгөөнгүйгээр усны дунд хэсэгт сэлж яваа болон гэрэлд цугларсан амьд тэжээлээ нарийн гуурсаар соруулж шүүж авна. Эсвэл юүлүүр хэлбэртэй доош нарийссан үзүүртэй бөглөөтэй саванд хйиж тавин хог хальс ялгарсны дараа бөглөөг авч доош гоожуулан шүүж авч болдог.
 
 

Нематод (Өтгөн хоол)
 
Нематод талхаар зуурмаг бэлдэн гаргаж авдаг учраас загас тэжээгчид ихэвчлэн талхны өт гэж нэрлэдэг. Уг өт нь цагаан өнгөтэй маш нарийхан 0.5мм орчим урттай. Жижиг жараахайд маш сайн тэжээл болдог. Үржүүлэхдээ өргөн ёроолтой шилэн сав буюу ихэвчлэн тавганд талхны голыг зөөлрүүлсэн ус эсвэл буцалсан усаар шингэн зуурч талхны өтний 5-10 грамм хөрөнгө ( хуучин үржүүлж байсан  Нематодтой талхны зуурмаг) хийнэ. Ингээд саваа шилээр таглаж чийглэг дулаан газар тавихад 2-3 хоногийн дараа  Нематод ихээр үржиж маш олон болдог. Савны тагийг авахад үржсэн амьд хоолнууд савны ханыг даган дээш авирч зуурмагнаас ялгаран гарсан байна. Жараахайгаа хооллохдоо талхны зуурмагнаас аквариумны усанд оруулбал ус маш амархан бохирддог. Иймд зуурмагнаас өөрсдөө ялгаран гарсан  Нематодийг бийрээр цэвэрхэн арчижн авч жараахайгаа хооллоно. Амьд хоолны ялгаруулалтыг нэмэгдүүлэхийн тулд зуурмаг дээр нимгэн мод, хуванцар зэрэг зүйлийг тавихад түүндээр олноороо авиран гарч ирдэг. 
 
 
Шаахай ( Амёб)
 
Шаахай намагтай жижиг нуур, цөөрөмд их байдаг. Үржүүлж гаргаж авахдаа нэг литр буцалсан усанд нэг хэрчим лууван, 5-6 дусал сүү дусаагаад аквариумын доторхи ялзарч муудсан ургамалаас хийж 26С-28С дулаантай байлгахад 3-4 өдрийн дараа шаахай үржиж олширно. Мөн бананы хальс, аквариумын уснаас хийж болно. Эсвэл 10литр усанд 10 грамм орчим өвс хийж хандалж буцалгаад хөргөсний дараа шаахай бүхий цөөрмийн уснаас хийнэ. Нижгээд 22С-28С дулаантай байлгахад шаахай хурдан үржинэ. Шаахай үржин олширч бужигнан харагдах үед нарийн тортой шүүлтүүрээр шүүж авна. Үржүүлж байгаа шаахайгаа өдөр бүр сүү, лууван, бананы хальс зэргээр хооллонон.
Category: Зөвлөмж | Views: 1200 | Added by: admin | Rating: 5.0/1
URL: /news/gehrijn_n_khc_ld_amd_khoolyg_amiluulakh_bolon_rzh_lehkh_arga/2014-12-25-13
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: