10:48 PM Илдэн сүүлт /Меченосец/-Xiphophorus helleri | |
Энэ загас Хойд Америкийн өмнөд хэсэгт Мексик, Гавайн арлуудад тархсан. Меченос нь байгалийн усан санд ногоон өнгөтэй байдаг байх нь. Бие гүйцсэн эр загасны урт-8см, эм нь 10см хүрнээ гэж. Эр нь жадтай, эм загас нь аналь сэлүүр нь дугуй, эрийнх нь хоолой хэлбэртэй байдаг байнаа. Энэ хоолойны тусламжтай эм загасны биед үр тогтож бүрэн хэлбэржсэн амьд жараахай гардагаа. Нэг удаагийн төрөлтөөр 80-100 гарч болдог байна. Бүр 180 гарсан тохиолдол байгаа шүү. 22-25 хэм дулаан хамгийн тохиромжтой байдаг. Ус хэт хүйтэн үед өнгө нь цайрч хөдөлгөөн нь удааширч өвчилж магадгүй. Энэ үед нь эмчилнээ. усны дулааныг 2-3 хэмээр нэмж 3-5 хувийн давстай усанд 10-15 минут байлгаж үүнийгээ 2-3 давтаж эмчлэх хэрэгтэй дэ хө. Илдэн сүүлт маань амьд болон хуурай тэжээлийг дуртай иддэг юм. нэг удаа 5-10 мин-д идэж дуусахуйц хэмжээний тэжээлийг өдөрт 2 удаа өгөх нь цаашдын өсөлт бойжилт эрүүл мэндэд нь тустай. Зуны цагт борооны тогтсон уснаас амьд хоол шүүж аван загасаа тэжээх нь өсөлтөнд хурдацтай нөлөөлдөг юм. Нэг удаа шүүхдээ амьд хоолыг ихээр авбал зохимжгүй. Иймээс бага багаар буюу 2 хоног өгөх хэмжээгээр авах нь загасыг өвчлүүлэхгүй сайн талтай. За тэгээд илдэн сүүлт маань их гоё загас болохоор блогийнхоо анхны танилцуулгад тавьсан. Би энэ загасанд маш дуртай бараг л өдөржин харахад уйдахгүй шүү. Олон төрөл бий. -Бар илдэн сүүлт: Бие нь улаан хар цагаан толботой. -Лира илдэн сүүлт: Нурууны сэлүүрийн дээд цацраг аналь сэлүүр сүүлний захын цацрагууд уртсаж жад мэт ургасан байдаг маш үзэсгэлэнтэй харагддаг. | |
|
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|