Эхлэл » 2014 December 25 » Ягаан данио
URL: /news/jagaan_danio/2014-12-25-11
9:13 PM Ягаан данио | |
Өмнө нь Данио Рериогийн талаар мэдээлэл оруулж байсан бол энэ удаад та бүхэндээ Ягаан Даниогийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Хараад байхад их гоё загас учир миний бие өөрөө үржүүлж үзэх санаатай тэжээж байгаа. Өнгө нь тод мөн сүрэглэдэг болохоор хараад сууж байхад уйдахгүй шүү. За ингээд мэдээндээ оръё.
Данионы биеийн урт 3-6см хүрнэ. Эр нь ягаан туяа бүхий хөх саарал өнгөтэй. Биений дагуу сүүлний сэлүүр хүртэл улаавтар судалтай. Сүүлний болон нурууны сэлүүр шаргал ногоон. Хос урт богино сахалтай. Эм нь арай бүдэг өнгөтэй, том гэдэстэй. 21-24с дулаантай ус шаардана. Атуу нь зуны турш 6-10 хоногийн зайтай 6 хүртэл удаа төрц гаргах чадвартай. Нэг удаад 80-100 төрц гаргана. Тэжээх нөхцөл данио рериотой адил. Үржүүлгийн аквариум 26-28с байна.
Үржүүлгэнд орж буй Данио
| |
|
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|