Эхлэл »
2014 » December » 29 » Molly буюу моль загасны тухай мэдээлэл
1:16 AM Molly буюу моль загасны тухай мэдээлэл |
Мексик, Колумбын гол мөрний тогтуун усанд амьдардаг. Эрэгчин молли 6см, эмэгчин нь 8см болтол томордог. Тас хар өнгөтэй мөн хар цоохор өнгөтэй байдаг. Моллийг шигүү ургамалтай аквариумд 24-27градустай хатуу давстай усанд тэжээх хэрэгтэй. Усны дулааны хэлбэлзэлд их мэдрэмтгий. Усны дулаан 3градусаас дээш хэмд өөрчлөгдөхөд үхэж үрэгдэх нь бий. Молли бүх төрлийн амьд болон хатаамал хоолоор хооллох боловч ургамалын гаралтай хоол их рольтой. Том багаамжтай аквариумд бусад төрлийн шогч бус загасуудтай тэжээхэд тохиромжтой. Молли амьд зулзага төрүүлнэ. Орчин нөхцөл сайтар тохирсон бол 40-45 хоногийн хугацаанд эмэгчингийн биеийн хэмжээнээс хамаарч 100-200 хүртлэх жараахай гаргана. Жараахайг бүрэн авахын тулд тусгай зориулалтын сав хэрэглэх нь тохиромжтой. Дөнгөж төрсөн амьд жараахайг жижиг ширхэгтэй амьд хоол болон хатаамал хоолыг нунтаглаж хэрэглэнэ. Моллийг амжилттай өмгөж тэжээхийн тулд усны дулааны горимыг нарийн баримтлах явдал юм.
|
Category: Зөвлөмж |
Views: 1349 |
Added by: admin
| Rating: 0.0/0 |
URL: /news/molly_bujuu_mol_zagasny_tukhaj_mehdehehlehl/2014-12-29-58
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно.
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон
ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
|