Плистофороз буюу неоны өвчин ...
Энэ өвчинөөр Неонууд, Эритрозонус, тетра фон рио, данио рерио гол төлөв өвчилдөг байна. Биений булчин болон толгойд саарал эсвэл цагаан өнгийн хэсгүүд бий болдог. Өвчтэй загас турж, гэдэс нь хонхойж, сэлүүрүүд нь салаалдаг. Загас сүүлээрээ доош сэлж, хөдөлгөөний тэнцвэр алдагдана.Өвчин гарахыг хүлээх биш сэргийлэх нь маш чухал юм.Хэрэв өвчин гарсан тохиолдолд загасны дэлгүүрээс эм авч хэрэглэж үзэх ба бүүр дийлдэхгүй бол өвчний тархалтыг зогсоох ганц арга бол зөвхөн өвчтэй бус, мөн тухайн аквариумд байсан бүх загаснуудыг устгах явдал юм. Аквариумаа хлорын уусмалаар ариутгаж хөрс, ургамалыг хаяна. Аюултай өвчин тул сайн урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
|