Эхлэл » 2014 » December » 29 » Загас тэжээх нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг
0:58 AM
Загас тэжээх нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг

Өөрөө дуу гаргахгүй, өрөөлд сонсогдохоор шуугидаггүй энэ амьтан хүнийг тайвшруулдаг нэг төрлийн харааны эм гэж хэлж болохоор шидтэй. Гэр орон, ажлын байранд өнгө үзэмж, эерэг энерги нэмдэг загас тэжээдэг хүмүүс их болж.

Тэдний нэг нь С.Намсрай ах. Тэрбээр таван жилийн емнөөс загас тэжээж эхэлсэн байна. Хамгийн анх куби, мичинусыг тэжээж эхэлсэн бол одоо түүний аквариумд дискус, скаляр, мичинус, куби, үнсгэлжин, мойли зэрэг загаснууд байгаа аж. Түүнээс гэрийн тэжээмэл олон төрлийн амьтан байхад яагаад загасыг сонгож тэжээх болсон талаар асуухад ядаргаа тайлдаг, стресс арилдаг, нүдний хараанд сайн гээд эрүүл мэндийн хувьд маш сайн нөлөөтэй тул тэжээж эхэлсэн гэж хариулсан юм.

Түүнийг ийн ярьж байхад "Энэ олон сүлжилдсэн амьтныг хараад хэвтээд байхаар нэг л мэдэхнээ унтаад өгөх юм" гэж эмээгийн маань ярьсан хөгжилтэй яриа санаанд бууж байлаа. Үнэхээр загасны ертөнцийг хоббигоо болгож чаджээ. Намсрай ах зөвхөн загас тэжээх биш түүнийг үржүүлэх ажлыг хийж байгаа гэнэ. Одоогоор скаляр загасыг үржүүлгэнд оруулж байгаа гэсэн. Загасыг үржүүлнэ гэдэг маш чухал ажил гэнэ. Түрс шахах дөхсөн загасаа бусад загаснаас тусгаарлаж өөр аквариумд хийдэг.

Тэр аквариум нь дотроо гурвалжин давхар тусгаарлагчтай. Гурвалжин тусгаарлагч нь доороо бага зэргийн онгорхой байх ба тэр онгорхойгоор түрс нь доод талын үндсэн аквариумд орох ёстой гэнэ. Түрсийг бусад загаснаас тусгаарлахгүй бол түүнийг идчихдэг аж. Ер нь амьтан тэжээнэ гэдэг сонирхолтой хэрнээ хэцүү ажил аж. Загас тэжээхэд орчин их нөлөөлнө.

Аквариумын температурыг зөв тохируулах, орчинг нь зөв бүрдүүлэх гээд ер нь ажил багагүй бий. Эднийх гэрийн аквариумдаа халаагч хэрэглэдэг байна. Загасны хоол маш нарийн байдаг учир хоолыг нь хэтрүүлэх юмуу хэт бага хэмжээгээр өгвөл үхэх аюулд хүргэнэ. "Амьтны ертөнц" булангийн маань эзэн загасныхаа хоолонд ихээхэн анхаардаг нэгэн.

Тэрээр загасаа өглөө оройд жижиг халбагаар хооллодог аж. Мөн загасны гэр болсон аквариум цэвэрхэн байх ёстой гэдгийг анхааруулж байсан. Аквариумын агааржуулагч сайн байвал сардаа юмуу хоёр cap болоод нэг цэвэрлэж болдог байна. Аквариумыг чимэглэх нь гэр, ажлын байранд өнгө нэмэхээс гадна загаснуудад хэрэгтэй байдаг гэнэ.

Хүнд гэр орон нь тохилог дулаахан байвал амар тайван байдаг шиг загасны хувьд ч гэсэн "гэрийг" нь тохижуулж өгөх нь чухал байдгийг хэлж байлаа. Загас тэжээснээр үр хүүхэд маань багаасаа амьтан хайрладаг, өрөвч, нинжин сэтгэлтэй болон өсөж, төлөвшиж байгаа нь ажиглагддаг хэмээн хуучилсан юм.
Category: Зөвлөмж | Views: 701 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/zagas_tehzhehehkh_n_kh_khdijn_kh_m_zhild_eherehg_n_l_z_ldehg/2014-12-29-55
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: