Эхлэл » 2014 » December » 26 » Загас тэжээхэд хэрэгтэй энгийн 10 дүрэм
3:31 PM
Загас тэжээхэд хэрэгтэй энгийн 10 дүрэм

1. Хүчил төрөгч муутай аквариумд загас тогтдоггүй.

Betta (Петушок) буюу манайхны нэрлэдэгээр Дайчин загаснаас өөр загас тэжээж байгаа нөхцөлд агааржуулагчийг тогтмол ажиллуулахгүй бол өглөө сэрэхэд чинь хамаг загаснууд чинь амьсгал хураах аюултай. Аквариуманд хангалттай амьд ургамал суулгавал хүчил төрөгчөөр дутахгүй байж болно. Алтан загас болон бусад том загаснуудад бол заавал агааржуулагч шаардлагатай. Агаар дутагдсан нөхцөлд загас усны мандалаар сэлж агаар амьсгалдаг бөгөөд улмаар загас агаар дутагдаж бие дэх агаар хуримтлуулдаг хүүдий буюу хийн цуух нь хагарч дээш харж хөвөн удалгүй, үхэх аюултай.

2. Халаагуураа усанд бүрэн дүрэхгүй бол хагардаг.

Халаагууртай аль болох болгоомжтой харьцах хэрэгтэй. Халаагуурыг хэзээ ч ил гаргаж ажиллуулж болохгүй бүрэн дүрж байж ажиллуулна. Учир хэт халсан шил усанд норох дүрэгдэх үед цуурч хагарна. Хагарвал загасаа гэмтээх аюултай, дээр нь та дахин халаагуур авах хэрэг гарна, мэдээж маш үнэтэй. Халаагуурны доторхи эд анги гэмтээгүй, зөвхөн гадна шил нь цуурсан бол загасаа дааруулж өвтгөхөөс өмнө шинэ шил авах хэрэгтэй.

3. Ус солихдоо осол гаргахаас сэргийлээрэй.

Усаа бүрэн солихдоо аквариумаа банн, угаалтууранд булан ирмэгийг нь сэтлэх, цуулах, хагалж байж хаширдаг нь аквариумчдын зан гэж хэлж болно. Энэ бол хамгийн болхи арга учир аквариумны хэмжээнээс хамаарч усаа солих нь зүйтэй. Том 50 литрээс дээш багтаамжтай аквариумыг бүрэн солих гээд хэрэггүй. Байрнаас нь хөдөлгөлгүйгээр 3 ны 1 хэсгийг нь ус соруулагч, хоолой, эсвэл шил саваах хутган авч сэлбэх маягаар солих хэрэгтэй. Ингэснээр усны хатуулаг, дулаан бага өөрчлөгдөнө. Бүр битүү булингардсан бол бүрэн солих хэрэгтэй.

4. Хлортой ус загасанд цөмийн бөмбөгнөөс өөрцгүй

Усаа солих, усанд загасаа байлгах ямарч тохиолдолд загасийг хлортой ус буюу шууд гоожуураас авсан усанд байлгаж болохгүй учир нь хлор бол химийн маш хортой бодис бөгөөд загас байтугай хүний биенд сөргөөр нөлөөлдөг. Хлортой усны хлорыг гартал нь нэг хоногоос дээш хугацаагаар байлгаж усыг бэлдэх хэрэгтэй. Яаралтай усны хэрэг гарсан үед хлор арилгагч тусгай шингэн бодис хэрэглэж болно. Ер нь ундааны сав шилэнд усаа нөөцөлж хэвших нь хэрэгцээ гарсан үед их хэрэг болдог.

5. Филтерээ хог дээр гаргасаар.

Ус цэвэршүүлэгч филтер олон янз байдгаас дотоод филтерийг өргөн хэрэглэдэг. Дотор гадна суурилуулдаг филтерүүд цөм жижиг хэмжээний мотортой байдаг. Цэвэрлэхдээ сэнс түгжээг гэмтээхээс сэргийлж болгоомжтой цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ филтерийг уснаас гадна болон доторхи сэнсийг нь салгаж байгаад ажиллуулсан тохиолдол филтер хайлж шатдаг. Дахин авах гэж нилээд хэдийгээ гарздах шаардагатай болноо л гэсэн үг.

6. Аквариумны дурийн цунамигаас болгоомжил

Аквариумыг байрлуулахаасаа өмнө хөөсөнцөр, хивс, дрож, дэвсэж бэлдэх хэрэгтэй. Зөөлөн зүйл дэвсгэргүйгээр тэв тэгш ширээ байгаад ч аквариумын доод шилийг хагалахаас сэргийлэхгүй. Ус шилний даралт доод шилэн дээр ирдэг бөгөөд аквариум доор ширхэг элс ч байсан ч цөмөрч хагардаг. 50 литр хүртэлх аквариумны доор хивс, дрож дэвсэж болно. 50-аас дээс литрийн аквариумд хөөсөнцөр дэвсэх шаардлагатай.

7. Загасаа хамаагүй зөөж байгаад цус харвуулчих вий

Загасыг нэг уснаас нөгөө ус руу зөөх үед загас усны хатуулаг дулаан хүйтний ялгаанд цохиулж өвдөх, үхэх тохиолдол цөөнгүй. Үүнээс сэргийлэхийн тулд шилжүүлэх гэж буй аквариумд нь загасыг идээшсэн устай нь уут саванд хийж дулаан нь ижил болтол байлгах, тухайн ус савандаа шилжүүлж буй уснаасаа бага багаар нэмж хийн загасаа дасгах хэрэгтэй.

8. Харийнхныг аквариумд бүү нэвтрүүл

Аквариумд бохир гар, давс, болон элдвийн зүйлс хийж болохгүй. Бас амьд хоолоор хооллох тохиолдолд амьд хоолоо сайн цэвэршүүлж ариутгахгүй бол янз бүрийн паразит шимэгч хорхойгоор дүүрч загаснуудаасаа хагацах эмгэнэлт хувь заяа хүлээж байх болно. Давсыг зарим төрлийн загасны өнгө зүс сайжруулах, сүүл сэлүүрын ургалт задралтыг нэмэгдүүлэх эмчилгээний зэрэг онцгой тохиолдолд заасан хэмжээнээс хэтхүүлэлгүйгээх хэрэглэх боломжтой.

9. Аквариумыг нар удаан хугацаагаар тусдаг газар байрлуулж болохгүй

Наранд аквариум удаан хугацаагаар байснаар ногоорч замагжин улмаар хайрга ургамал, дотор хэсэг тэр чигээрээ түлэгдэж арилдаггүй хар ногоон толбо үүсдэг. Мөн олон жил чийдэнгээр гэрэлтүүлэх үед үүсдэг хүндрэл байдаг. Ер нь флорисэнт буюу өдрийн гэрлээр гэрэлтүүлэх нь өнгөлөг гэрэлтэй гоё харагдуулдаг.

10. Нэг ширхэг хайрганд ч анхааралт тавих хэрэгтэй

Загас үржүүлэх тэжээх нь өрөөний чийгшилийг тэнцвэржүүлэх, гэрийн дотоод засал чимэглэлд өнгө үзэмж оруулж дулаан орчинг бүрдүүлэх болон хүний сэтгэл санааг өргөж, байгалийг хайрлах сэтгэлгээг бий болгож төлөвшүүлэхэд онцгой эерэг нөлөөтэй билээ.

Category: Зөвлөмж | Views: 921 | Added by: admin | Rating: 0.0/0
URL: /news/zagas_tehzhehehkhehd_khehrehgtehj_ehngijn_10_d_rehm/2014-12-26-18
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MONGOLAQUA хариуцлага хүлээхгүй болно. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр *:
Имайл:
Subscription:1
Кодыг давт *: