Эхлэл » 2014 » December » 30
Скаляр /Scalare/ загасны тухай

Нэгэн манай блогийн уншигчын хүсэлтээр скаляр загасны тухай мэдээлэл оруулж байна. ... .


Zebra /Зебра/ загасны тухай

Энэ циклид нь Африк тив-ээс гаралтай маш том биетэй (40см) болдог гоёмсог циклидүүдийн нэг юм. Харагдах байдал нь шар эсвэл цагаан болон хар хөндлөн зураастай, цайвар зураасын хувьд загасны тухайн үеийн байдлаас шалтгаалан хувирах боломжтой ба цайвар зураас нь хөгшрөх тусмаа бүдгэрэх хандлагатай байна. ... .


Paroon Shark загасны тухай

Paroon Shark (Pangasius sanitwongsei) нь Shark catfish (Pangasiidae) овогт багтдаг цэнгэг усны аврага махчин загас юм. Загас тэжээгчид энэ загасыг Чингис хаан гэж нэрлэдэг. Зүүн өмнөд азийн далайд цутгадаг гол мөрөнд нутагладаг. Бие гүйцсэн Paroon Shark урт нь 300 см жин нь 300 кг хүрдэг. Эм нь эрээсээ арай товгор гэдэстэй. Энэ загасыг голдуу хүнсэнд хэрэглэгдэг ч цөөн тооны аквариумны загас тэжээгчид жижгэвтэрийг сонирхож тэжээдэг. Хөдөлгөөний идэвхитэй энэ загас аквариумны хана мөргөх ургамал чимэглэл сүйтгэх дуртай. Махаар хооллодог ба цөөрөмд тэжээж байгаа үед нохой барьж идэх тохиолдол ч байдаг. Жижгэвтэр аманд багтчихаар бол махчин загасыг ч үмхээд авна. 
        
Тэжээх нөхцөл нь 75 - 81°F (24 - 27°C), Ph 6.5 - 7.5 байна. Том хэмжээний цөөрөм, загасны фермүүдэд хавар зуны үед үржүүлдэг ба гэрийн нөхцөлд үржүүлэх боломжгүй.
... .



Jack Dempsey тэжээх зөвлөгөө

Насанд хүрсэн JD нь 20-30 сантиметр урттай болдог бөгөөд томрох тусам зан ааш нь ууртай болох бөгөөд том зайтай том аквариумд тэжээх ёстой. JD нь махчин загас болохоор өндөр уурагтай сайн хоол идэх ёстой бөгөөд тэгснээрээ ус хурдан бохирдох тул сайн филтертей байх ёстой. Аквариум дотор нь нуугдах үүр мод зэрэгийг сайн тавьж өгөх хэрэгтэй учир нь JD нь өөрийн гэсэн газар өмчлөдөг болохоор. Усны хатуулагын хувьд буюу ph хувьд 7,0-8,0 болох бөгөөд хамгийн тохиромжтой нь 7,2-7,8 юм. Усны температурын хувьд 22-30 градуст тохиромжтой. Түрс шахуулахын хувьд өндөр уурагны агууламжтай тэжээллэг сайн хоол өгөх хэрэгтэй бөгөөд аквариум дотроо үүр бэлдэж өгөх хэрэгтэй

 

... .



Тайван улсын загасны дэлгүүрээр хамтдаа

Сайн байна уу сонирхол нэгт аквариумын загасчидаа. Энэ удаад "Vietnam" улсын загасны дэлгүүрүүдээр хамтдаа сонирхцгооё. ... .


Ямар загасны тухай мэдээлэл авмаар байна.

Сайн байна уу нийт Монголын аквариумын загас сонирхогчидоо. Өнөөдөр та бүхнээс ~MONGOLAQUA энэ долоо хоногийн загасны тухай мэдээлэл булангаар энэ блогийн уншигчдаас ямар загасны тухай мэдээлэл авах талаар асуух гэж байна. Энэ үйл ажиллагааг долоо хоног бүр явуулах болно. Тиймээс та яг одоо доор сэтгэгдэл хэсэг дээр эсвэл зочдын дэвтэр дээр ямар загасны тухай мэдээлэл авахаа бичнэ үү.
... .