Эхлэл » 2015 » January » 23
Загас үржүүлэх

Загас үржүүлэхэд хэрэгтэй ерөнхий мэдлэг.Амьд жараахай гаргадаг загасыг үржүүлэхэд ерөнхийдөө хялбар байдаг. Аквариумын хэмжээ, усны найрлагын шинж чанар зэрэг нь чухал ач холбогдолгүй. 2-3 атуунд (эм загас) 10-15 литрийн багтаамжтай аквариум байхад л хангалттай. Усны төвшин 20-30 см, усны хэм нь амьдарч байсан орчноос 2-3 хэм дулаан байхад хангалттай. Том загасанд идүүлэхгүйн тулд жараахай нуугдах ургамал суулгах юм уу эсвэл тусгай төрүүлэгчид төрүүлж болно.Төрц гаргадаг загасыг үржүүлэх нь нэлээд төвөгтэй. Гаднах нөхцөл нь бие махбодийн шаардлага хангаагүй тохиолдолдтөрцөө гаргадаггүй. Улирал, аквариумын хэмжээ, усны дулаан, усны түвшин, гэрэлтүүлгэ, агааржуулалт зэрэг чухал нөлөөтэй. Төрц гаргах тусгай аквариум хэрэгтэй болно. Аквариумынхаа ихэнх хэсэгт ургамал суулгана, мөн тор тавьсан ч болно. Усны төвшин их ач холбогдолтой. Тухайлбал макропод гурамид 12-15 см, лялиус, дайчин загасанд (петушок) 8-12см, мөрөгийнхөнд 5-8 см, алтан загас болон цихлид, астронатус, акар мэт том загасанд 100-аас дээш литрийн аквариум хэрэгтэй. Шинэ урьд нь ашиглаж байгаагүй аквариум төрц гаргахад тохиромжгүй. Цихлидийн овгийн загас, алтан загас, скалярыг& ... .


JACK DEMPSEY /JD/

Насанд хүрсэн JD нь 20-30 сантиметр урттай болдог бөгөөд томрох тусам зан ааш нь ууртай болох бөгөөд том зайтай том аквариумд тэжээх ёстой. JD нь махчин загас болохоор өндөр уурагтай сайн хоол идэх ёстой бөгөөд тэгснээрээ ус хурдан бохирдох тул сайн филтертей байх ёстой. ... .