[ [МЭДЭЭ НЭМЭХ] ]
Алтан загас ба түүний төрлүүд | ||
GH 20-с ихгүй , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд байдаг. Атуу нь атуухаасаа арай бүдүүн 2 жилийн дара бие гүйцдэг. Төрц гаргахад 100-150 л аквариум хэрэгтэй . Усыг 3-4 хоног байлгаад , 20-25 см түвшинтэй болтол дүүргэнэ. Усны GH 8-15 , pH 7,0-8,0 ; t 22-28 градус байх ёстой. Аквариумдаа 1 атуу, 2 атуухыг хийж, ургамал суулгана. Алтан загас 4 сараас 9 сар хүртэл төрц гаргана. Төрц гаргах гэж байгаа загасыг 20-35 хоногийн өмнөөс 20 хэмийн усанд тус тусад нь байлгаж амьд хоолоор хооллоно. Төрцөө үүрээр 4-5 цагийн орчимд гаргадаг. Акатриумыг өдөр шөнөгүй гэрэлтүүлэх ёстой. Төрц гаргаж дуусмагц том загаснуудыг тусгаарлаад , усны хагасыг нь шинэ усаар сэлбэнэ. 4-5 хоногийн дараа жараахайнууд сэлж эхэлмэгц амьд хоол , чанасан өндөгний шараар хооллоно. Тэдэнд өдөрт бага багаар 3-4 удаа хоол өгнө. 2 сарын дараа хэмжээгээрээ нь ялгаж 40-50 л устай аквариумд 50-иад жараахай байлгавал зүгээр.
...
.
|
Апистограм загасны тухай | ||
Апистограмма альтиспиноза-papiliochromis altispinosa
Ондог xэлбэрийн 7 см xуртэл xавтгай биэтэй, том нудтэй. Атуух илуу тод унгутэй бугууд нурууний сэлуурийн эхний цацрагууд урtasсан байдгаараа атуугаас ялгагдана. Бусад загастай эвсэг боловч залуу загаснууд байраа булаацалдаж xоорондоо urгэлж дайсагнаж байдаг. 22-26s , устай ургамал, нуувч , xавтгай чулуу бухий аквариумд тэжээнэ.
...
.
|
Загас үржүүлэх | ||
Загас үржүүлэхэд хэрэгтэй ерөнхий мэдлэг.Амьд жараахай гаргадаг загасыг үржүүлэхэд ерөнхийдөө хялбар байдаг. Аквариумын хэмжээ, усны найрлагын шинж чанар зэрэг нь чухал ач холбогдолгүй. 2-3 атуунд (эм загас) 10-15 литрийн багтаамжтай аквариум байхад л хангалттай. Усны төвшин 20-30 см, усны хэм нь амьдарч байсан орчноос 2-3 хэм дулаан байхад хангалттай. Том загасанд идүүлэхгүйн тулд жараахай нуугдах ургамал суулгах юм уу эсвэл тусгай төрүүлэгчид төрүүлж болно.Төрц гаргадаг загасыг үржүүлэх нь нэлээд төвөгтэй. Гаднах нөхцөл нь бие махбодийн шаардлага хангаагүй тохиолдолдтөрцөө гаргадаггүй. Улирал, аквариумын хэмжээ, усны дулаан, усны түвшин, гэрэлтүүлгэ, агааржуулалт зэрэг чухал нөлөөтэй. Төрц гаргах тусгай аквариум хэрэгтэй болно. Аквариумынхаа ихэнх хэсэгт ургамал суулгана, мөн тор тавьсан ч болно. Усны төвшин их ач холбогдолтой. Тухайлбал макропод гурамид 12-15 см, лялиус, дайчин загасанд (петушок) 8-12см, мөрөгийнхөнд 5-8 см, алтан загас болон цихлид, астронатус, акар мэт том загасанд 100-аас дээш литрийн аквариум хэрэгтэй. Шинэ урьд нь ашиглаж байгаагүй аквариум төрц гаргахад тохиромжгүй. Цихлидийн овгийн загас, алтан загас, скалярыг& ... . |
JACK DEMPSEY /JD/ | ||
Насанд хүрсэн JD нь 20-30 сантиметр урттай болдог бөгөөд томрох тусам зан ааш нь ууртай болох бөгөөд том зайтай том аквариумд тэжээх ёстой. JD нь махчин загас болохоор өндөр уурагтай сайн хоол идэх ёстой бөгөөд тэгснээрээ ус хурдан бохирдох тул сайн филтертей байх ёстой. ... . |
Сам хорхойн үржлийн талаар... | ||
Мэдээж нөхөн үржихүйн үйл явцын хамгийн чухал зүйл бол сам хорхойны бэлгийн чадвар юм. Гэхдээ энэ нь тийм ч амар биш юм. Сам хорхойг үржүүлхэд янз бүрийн төрөл байдаг. ... . |
Сам хорхойн талаар /Shrimp/ | ||
Amano shrimp /Амано сам хорхой/ Caridina multidentata ... . |
Oscar | ||
Та оскар загасаа эрүүл саруул байлгахын тулд цэвэр бүлээн усаар хангах хэрэгтэй. (ерөнхийдөө халуун орны загас) Оскар загас тэжээхэд ус халаагч болон термометр шаардлагатай байдаг. (C ° 23.5 °, 27) ° 74-аас 81 ° F байх ёстой хамгийн тохиромжтой ойролцоогоор 77 ° Fahrenheit (25 ° Цельсийн) байх ёстой. Хэтэрхий хүйтэн усанд байлгах нь тэднийг дархлааны тогтолцоонд саад болон учруулах магадлал их байна. Нэг оскар загас 30 литр гэж тооцох нь зөв (нэг орон зай). Таны оскар үргэлж цэвэр усанд байх хэрэгтэй. Хог хаягдал шүүх шүүлтүүр буюу филтер хэрэгтэй. Долоо хоногт аквариумын усныхаа 10-15% сэлгэнэ. Шүүлтүүр сонгохдоо, шүүлтүүр таны Оскар шаарддаг томоохон хүчин чадал бүхий загасны сав нь илүүдэл шүүлтүүр хангадаг эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна. Оскар загас нь махчин загас юм. Тиймээс өндөр чанар, өндөр уургийн хооломын дэглэмээр түүнийг хангаарай. Олон чанарын өндөр төвшинд боловсруулсан өндөр зэрэглэлийн хоол зах зээлд бий. Хөлдөөсөн загас оскарт маш тохиромжтой байдаг юм байна. Та оскараа хооллохдоо хоёр минутанд бүх хоолоо идэж ... . |
Дискус тэжээхэд хэрэгтэй 10 зөвлөмж | ||
Дискус загас нь маш гайхалтай, үзэсгэлэнтэй сайхан загас юм. Та дискусыг эрүүл байлгахад дараах арван зөвлөмжийг дагахад хангалттай. 1. Дискус загасыг нэн түрүүнд цэвэр танканд байлгах явдал юм. Эдгээр загас нь усны нөхцөл байдал болон өвчинд маш мэдрэмтгий байдаг. Өөрөөр хэлвэл маш эмзэг загас гэж хэлж болно. Дискус загас нь хэт усны өөрчлөлтийг хүлээж авах чадваргүй байдаг. Жижиг савны усны pH маш их өөрчлөгдөж байдаг учраас та 120 литрээс их ордог танк /аквариум/ сонгоно. 2. Та аквариумдаа ямар нэгэн загас хамтдаа байлгана гэвэл хооронд нь тусгаарлах хэрэгтэй. Шинэ загас усанд нян болон элдэв янзын өвчин нэвтрүүлэх аюултай байдаг. Хэрвээ 2-3 долоо хоног шинэ загасаа тусдаа саванд байлгаад тэр хугацааны турш өвчний шинж тэмдэг илрээгүй бол загас цугтаа байх аюулгүй юм. 3. Усны температурын өөрчлөлтөнд маш их анхаарах хэрэгтэй. Дискус нь халуун орны загас юм. Тэд 84-86 Fahrenheit (F) дулаан усанд байвал тохиромжтой байдаг. Дискус тэжээхэд усны халаагуур заавал байлгах хэрэгтэй. 4. Байгаль дээр дискус нь мод, чулуу, ургамал болон бусад хамгаалтт ... . |
Скаляр /Scalare/ загасны тухай | ||
Нэгэн манай блогийн уншигчын хүсэлтээр скаляр загасны тухай мэдээлэл оруулж байна. ... . |
Zebra /Зебра/ загасны тухай | ||
Энэ циклид нь Африк тив-ээс гаралтай маш том биетэй (40см) болдог гоёмсог циклидүүдийн нэг юм. Харагдах байдал нь шар эсвэл цагаан болон хар хөндлөн зураастай, цайвар зураасын хувьд загасны тухайн үеийн байдлаас шалтгаалан хувирах боломжтой ба цайвар зураас нь хөгшрөх тусмаа бүдгэрэх хандлагатай байна. ... . |