Дэлэгийн аквариум |
Дэлэгийн аквариумыг хамтдаа сонирхцгооё. Ихэвчлэн моль меченос сонирхогч.
...
.
|
Алиалагч соом (clown loach) |
Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.
Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.
|
Даяргын Оскар танкаар ... |
Одоогоор reef танкинд 3 ирвэсэн, 2 шар астронатус тэжээж байгаа. Удахгүй улам сайжруулсан зурагнуудаа оруулах болноо.
...
.
|
Парусник - Myxocyprinus Asiaticus |
Үүсэл гарал: Хятадын хойд хэсгээс гаралтай бөгөөд энэ загас нь харьцангуй сүүлд аквариумд орж ирсэн юм байна. Тэгсэн хэдий ч аквариумд маш хурдан тархсан юм байна. Маш эвсэг, номхон дөлгөөн загас. Ямар ч жижиг загастай хамт тэжээж болно. Том аквариумд тэжээх нөхцөл сайн бүрдсэн үед 60 см хүртэл томрох нь ч бий. Хоол тэжээл болон тэжээх нөхцөлөө нээх их голоод байдаггүй. Дулааны улиралд гадаа жижиг цөөрөм үүсгэж тэжээх боломжтой.
...
.
|
Загасны өвчин - Плистофороз |
Плистофороз буюу неоны өвчин ...
Энэ өвчинөөр Неонууд, Эритрозонус, тетра фон рио, данио рерио гол төлөв өвчилдөг байна. Биений булчин болон толгойд саарал эсвэл цагаан өнгийн хэсгүүд бий болдог. Өвчтэй загас турж, гэдэс нь хонхойж, сэлүүрүүд нь салаалдаг. Загас сүүлээрээ доош сэлж, хөдөлгөөний тэнцвэр алдагдана.Өвчин гарахыг хүлээх биш сэргийлэх нь маш чухал юм.Хэрэв өвчин гарсан тохиолдолд загасны дэлгүүрээс эм авч хэрэглэж үзэх ба бүүр дийлдэхгүй бол өвчний тархалтыг зогсоох ганц арга бол зөвхөн өвчтэй бус, мөн тухайн аквариумд байсан бүх загаснуудыг устгах явдал юм. Аквариумаа хлорын уусмалаар ариутгаж хөрс, ургамалыг хаяна. Аюултай өвчин тул сайн урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
|
Загасны өвчин (Усан хаван) |
Усан хаван ...
Уг өвчинөөр өвчилсөн загасны бие хөөдөг. Хайрс дэрвийж заримдаа нүд бүлтийдэг.
Өвчиний шалтгаан нь сайн судлагдаагүй Миний бодлоор бол бохир заваанаас үүдэлтэй байх гэж таамаглаж байгаа. Өнгөрсөн зун манай нэг монгол алт тэжээдэг ах маань царцаа дэвхрэгээр загасаа хооллоод яг энэ өвчинг тусгаад бүх алтаа үхүүлсэн гашуун туршлага байгаа шүү..
...
.
|
Загасны хоол өөрөө хийх арга |
Дискусанд аль болох олон төрлийн чанартай хоол өгөх ба дан хатаасан хуурай хоол нь өсөлт хөгжилт, амьдрах хугацааг богиносгодог. Ер нь ямар ч загасны өсөлт хөгжилтөнд тэжээллэг хоол хамгийн чухал. Зүрхээр хоол хийх олон жор байдгаас Гвинбрүүк ферм-ын жор хамгийн ойлгомжтой, хийхэд хялбар, баялаг орцтой, дискуснууд нь ч өсөлт сайтай учраас сонгож орууллаа.
|
Фронтоза загасны товч мэдээлэл |
Овог: Цихлид (Cichlidae)
Танганьика нууранд нутагладаг,
35см хүртэл том болдог, аквариумд 20см-ээс дээш гардаггүй.
Бие нь саарал, цагаандуу, биений хөндлөнгөөр 6хар судалтай. Сэлүүрүүд нь саарал.
10см хүрсэн загаснуудад дух ургадаг.
Эр загасны сэлүүрүүд, канал нь илүү урт байдаг.
...
.
|
|