Эхлэл » 2014 December 27 » Загасны хоол өөрөө хийх арга
URL: /news/zagasny_khool_r_khijkh_arga/2014-12-27-27
12:23 PM Загасны хоол өөрөө хийх арга | |
Дискусанд аль болох олон төрлийн чанартай хоол өгөх ба дан хатаасан хуурай хоол нь өсөлт хөгжилт, амьдрах хугацааг богиносгодог. Ер нь ямар ч загасны өсөлт хөгжилтөнд тэжээллэг хоол хамгийн чухал. Зүрхээр хоол хийх олон жор байдгаас Гвинбрүүк ферм-ын жор хамгийн ойлгомжтой, хийхэд хялбар, баялаг орцтой, дискуснууд нь ч өсөлт сайтай учраас сонгож орууллаа. Загасны хоолны орц бүтээгдэхүүнүүд.
Энд 300 гаруй килограмм гэсгээх, болгох, нухашлаад хольж уутлахаар бэлдсэн орц бүтээгдэхүүнүүд байна. Эдгээрийг фермийн загаснуудад зориулж их хэмжээгээр бэлдсэн байдал нь. Хөлдүү үхрийн зүрх болон элэг.
Элэг, зүрх манайд хаа сайгүй зах худалдааны төвүүдээс олдох байх. Гэрийн нөхцөлд цөөн загас хооллох бол 1 кг зүрх, 300 гр элэг байхад 2 сардаа хангалттай хүрнэ. Эхлээд үхрийн зүрхнийхээ бүх өөх, судсуудыг ялгаж цэвэрлэнэ. Дараа нь элэг, зүрхээ гэсгээгээд чанаж илүүдэл шингэн, цусыг нь арилгана. Гэхдээ элгийг заавалчгүй бүрэн болгож хэрэглэнэ. Ногоо Ногоонд тэр дундаа шош, вандуй, бууцайнд амин дэм тэжээллэг бодисууд байдаг учир хоолонд орох үндсэн бүтээгдэхүүн юм. Арилгасан хөлдүү сам хорхой Арилгасан сам хорхой мөн хоолонд орох үндсэн бүтээгдэхүүн. Сам хорхойг заавал болгож хэрэглэхгүй байж болно. Сам хорхой нь хоолны найрлаган дахь бүх орцыг хольж хооронд нь барьцалдуулах чанартай. Сам хорхойнд маш сайн уураг, витамин B12, омега 3 хүчил агуулагддаг. Мөн дискусны улаан шар өнгийн судлуудыг үүсгэдэг Бета каротиныг агуулдаг. Загас тэр дундаа дискус сам хорхойнд хүнээс дутахгүй дуртай байдаг. Tropical Fish Flake Food Өөр нэг найрлага бол загасны флэйк хоол. Мөн флэйк хоол нь хоолны орцыг барьцалдуулахаас гадна загасны хооллох дуршлыг нэмэгдүүлнэ. Флэйк хоолыг хатаасан өт, өнгө сайжруулагч флэйк, спирулина (100% байгалийн замаг) өндөг, хавч, планктон гэх мэт бүтээгдэхүүнтэй холж улам амт чанар сайтай болгох хэрэгтэй.
Хөлдүү загасны мах Загасны маханд маш сайн шим тэжээллэг бодисууд байдаг. Хэрэглэх бол тослог биш мах сонгоорой. Тослог загас нь аквариумыг богино хугацаанд маш их бохирдуулдаг. Фермийн хоол чанадаг тогоо Фермүүдийн тогоо том өмхий байх нь аргагүй бизээ. Энэ тогоонд зүрх, элэг, загасны мах, сам хорхойгоо болгодог. Хэрвээ та орцоо болгох шаардлагатай бол бусад орцоо элэгтэй цуг чанаж болохгүйг анхаараарай. Ингэж болгох нь дараа нь нухашлаж машиндахад илүү хялбар байдаг. Гэхдээ заавалчгүй элэгээ чанаж болгохоо мартуузай. Гал тогоо Наад талд гэсгээсэн загасны махаа чанахад бэлэн болгосон. Цаад талд үхрийн чанасан зүрхээ хөргөөж машиндхад бэлэн болсон байдал. Орцоо машиндаад дараа нь хооронд нь хольж дахин машиндана. Дараа нь пластик уутанд хийж хөлдөөгчинд хийснээр загасны хоол бэлэн болно. Зүрхээ машинаар татаж байгаа нь Ингэж машиндахдаа хэт их нялцгай шингэн болгож болохгүй. Хэрвээ махны машингүй бол холигч ашиглаарай. Холигчинд холихоосоо өмнө орц найрлагаа жижиглэж хэрчихгүй бол холигч эвдрэхийг анхаарна уу. Хөргөж буй халуун элэг Ил тавьж хөргөөснөөр шингэнийг нь ууршуулж буй хэрэг. Элгэнд мөн маш их шим тэжээл ихтэй. Гэхдээ хоолонд дангаар буюу гол бүтээгдэхүүн болгон хэрэглэж болохгүйг анхаарна уу. Загасны махаа машиндаж байна. Чанаж болгоод машиндах нь махыг илүү хуурай болгож өгдөг.
Ногоон шош харагдаж байна Ногоон ногоо нь хоолны найрлага амт чанарыг улам баяжуулж өгдөг. Шош вандуй буйцааны аль нь ч болно. Мөн хүнсний ногоо нь аквариумны цэвэрлэгч плеко коринуудад тэжээллэг хоол болно. Флэйк хоол болон бусад нэмэлт орц Флэйк хоолыг орц найрлагыг барьцалдуулах зорилгоор бага хэмжээгээр хийнэ.
Эцсийн бүтээгдэхүүн Хамгийн сүүлд бүх найрлагаа нэмж дахин машиндана. Энэ жороор загасандаа хоол хийж өгснөөр таны загаснууд суга өсөх болно. Пластик уутанд савласан 300 кг хоол фермийн 4 сарын хэрэгцээнд хүрдэг байна Үхрийн зүрх, элэг, сам хорхой нь загасны тэр дундаа дискусны гол тэжээл болдог.
Гэртээ бэлтгэх жор 1 ширхэг үхрийн зүрх 3500-4500₮ Тал үхрийн элэг 1200₮ 200 гр цэврэлсэн сам хорхой 1кг нь 16000 ₮ 50 гр флэйк хоол 3000 ₮ 1 уут бууцай 700₮ 1 халбага спирулина 1 уут нь 10000₮
Бүх хөлдүү орц бүтээгдэхүүнээ гэсгээж ус цусыг нь арилга.
Зүрх, элэг, сам хорхойгоо болгоно.
Дараа нь зүрх, элэг, сам хорхойгоо машиндана Бүх найрлагаа холино Пластик уутанд савлана. Уутыг агааргүй болгож хөлдөөгчинд хөлдөөнө.
Дараа нь бага зэрэг гэсгээж байгаад загасаа хооллоорой.
Таны дискусанд гэрт хийсэн хоол таалагдах болно. Дискусанд зориулсан бусад хоол Шумуулны авгалдай
Хөлдүү мотил Хөлдүү артем
Tetra Bits Дафниа Omega One Cichlid Flakes гэх мэт. | |
|
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|