Эхлэл » Аквариумын загас
Циклазома меека - Cichlasoma meeki загасны тухай

Циклазома меека - Cichlasoma meeki
15 см хүртэл урт, цэнхэр саарал өнгийн биетэй. Гэдэс хавиараа ягаан туяатай алтлаг, цэнхэр өнгөтэй. Нуруу болон хажуугаараа бараан судалтай цайвар саарал өнгөтэй. Атуух нь атуунаасаа том биетэй. Нуруу болон өехийний сэлүүр нь урт бөгөөд хурц, үзүүр нь улаан хүрэн. Цээжний сэлүүр цэнхэр толботой, тунгалаг. Нурууны сэлүүр цэнхэр, сүүлнийх нь ягаан, өехийний сэлүүр нь хар эмжээртэй. Бүх биеийн дагуу хар судалуудтай. Эдгээр загаснуудыг сэлүүхэн GH 20-оос ихгүй, рН 6,5-7,5 т 20-25 С устай аквариумд тэжээнэ. Амьд болон хуурай хоолоор мөн чийгийн улаан өтөөр хооллож ч болдог. Бусад төрлийн загаснуудтай зохицомтгой, ургамал гэмтээдэггүй. Үржүүлэх аквариум нь 30-40л, GH 10-аас ихгүй, рН 6,5-7,0 т 25-27 С устай байна. Ёроолд нь нүхэлсэн цэцгийн сав хөмрүүлж тавина. Мөн хавтгай чулуу байрлуулж болно. Үржүүлэгт хос загас оруулна. Энэ үед атуух маш догшин болж, төрц гаргахаар цэвэрлэж байгаа чулууных нь ойролцоох ургамалыг хүртэл ховхолж хаядаг. Жараахай нь 8 дахь хоногт гарч ирэхэд жижиг артем, хэрчсэн трубочникээр хоолловол зүгээр.   ... .


Кардинал загасны тухай

Хятадын өмнөд нутгийн хурдан урсгалтай жижиг голууд кардиналын эх орон юм. 4см хүртэл урт биетэй хажуу бөөрөөрөө шар  хүрэн өнгөтэй нүднээс сүүлний сэлүүр хүртэл ногоон цэнхэр судалтай байдаг. Сэлүүрүүд  цайвар шар буюу тод улаан  өнгөтэй. Эрэгчин кардинал эмээсээ нарийн үл ялиг жижиг биетэй байдаг. Кардиналыг бусад загастай хамт тэжээж болдог. Мөн тусад нь 30-50л багтаамжтай ургамал элбэгтэй 20-230С дулаанд дунд зэргийн хатуулагтай усанд амьдруулж болно. Хатаасан болон төрөл бүрийн амьд хоолоор тэжээхэд тохиромжтой. Ургамлын гаралтай хоол тэжээл мөн шаардлагатай байдаг. Кардиналыг үржүүлэхийн тулд нэг хос эр эм буюу нэг эм хоёр эр загас авахад тохиромжтой байдаг. Тэдгээрийг ургамал элбэгтэй 20-40 ... .


Дэлхийн хамгийн том KOI загасыг бүгдээрээ хамтдаа сонирхцгооё

Дэлхийн хамгийн том KOI загасыг бүгдээрээ хамтдаа сонирхцгооё.
... .


Angelfish үржүүлэх тухай

Үржүүлэх нөхцөлыг хүчиллэг болгохгүйн тулд хайргагүй цулгай аквариумд байлгах хэрэгтэй. Аквариумын хэмжээ нь аль болох жижиг дунджаар 40 литрийн аквариум байвал түрс амилах, амилсаных нь дараа эцэг эх нь ийш тийш нь арчилж маллахад амар. Мэдээж мотортой филтер тавьж орчиныг нь угаалгын машин шиг болгохгүйн тулд агааржуулдаг фарлонтой филтер тавьж өгнө. Усны хэм нь 26 28 градус тохиромжтой ба аль болох усыг нь цэвэр байлгахгүй бол загасны сүүл сэлүүр урагдах, өвчин тусах зэрэг хүндрэл гарна.. Шахах үед усны хэм ямар байсан яг тэр хэмд нь барих хэрэгтэй. Ингэснээр түрс хэвийн амилна. Энжелфиш нь дискусыг бодвол догшин ууртай загасны нэг учир тайван амгалан байлгах хэрэгтэй. Загас үржилд орохоосоо өмнө түрс шахах орчиноо нарийн ажиглаж таатай орчин бүрдсэн гэж үзсэн цагт түрс шахахад хамгийн тохиромжтой хэсгийг сонгон авж цэвэрлэж эхэлнэ. Үржилд ороход бэлэн болсон эсэхийг нь канал буюу нөхөн үржихүйн эрхтэн цухуйж гарж ирсэн байдлаар нь мэдэж болно. Аквариумын хажуу доод шил филтер тавцан дээр гээд юун дээр ч шахаж болно. Гэхдээ хамгийн сайн орчин нь ургамал ба б ... .


Суматр барбус загасны товч мэдээлэл

Маш нийтэч эвсэг загас ба ромб хэлбэрийн биетэй, бие дээрээ дөрвөн хар судлуудтай. Барб нь Галт, Алтлаг, Мөнгөлөг, Tiger барб дотроо Ногоон, Албинус, зэрэг төрөл байдаг.  Барб 6 болон дээш үедээ сүрэглэдэг. Харин нэг гэм нь бусад загасны сүүлийг гэмтээдэг. Учир нь урт намирсан сүүл сэлүүр нь Барб д зөөлөн эмзэг зүйл мэт сонирхолийг нь татдаг.Загас тайван байдалд толгой нь бөхийж ойролцоогоор 45 градус налуу байдаг. Хэрэв өөр байрлалтай, ялангуя толгой дээшээ гэдийж байвал тэжээх нөхцөл муу байгааг илчилнэ. Олон болж сүрэглэх тусмаа идэвхижиж сүүлээр шоглог нь ихэсдэг. Аквариумыг Барбуудаар дүүргэсэн нөхцөл гайхалтай гоё харагддаг.



Гуппи /Guppy/ загасны тухай богино товч мэдээлэл

Гүппи нь амьд зулзага гаргагч загаснуудын нэг бөгөөд дэлхийд аквариум сонирхогчдийн дунд хамгийн ихээр тархсан загас юм. Гүппи нь халуун бүс нутгийн загаснууд дунд хээлтэхдээ амар, хамгийн бага арчилгаа шаарддаг загас гэж тогтоогдоод байгаа юм. Олон жилийн туршилт явагдсаний эцэст маш олон төрлийн Гуппиг гаргаж авсан. Өсгөж үржүүлэхэд хамгийн амархан загас юу вэ? гэж асуувал ихэнх загасчид маань гуппи гэж хариулах байх. Энэ загасийг жижиг аквариумны дэлгүүрүүдээс эхлүүлээд дэлхийн хамгийн том дэлгүүрээс ч олж болно.

 


Corydoras загасны тухай
Үүсэл гарал: Өмнөд Америкийн цэнгэг усний загас. Catfish-н аймагт багтдаг загас бөгөөд нэрний хувьд Грек хэлний kory (хуяг) ба doras (арьс) гэсэн үгнээс үүсэлтэй. Хоол голдоггүй ба үржүүлэх нөхцөлд амьд хоол, спирулина (замаг) агуулсан хоолнууд шаардлагатай. Маш олон төрөл зүйл байдаг бөгөөд aquarium-ны хамгийн олон төрөлд хуваагддаг загасны нэг юм.

... .


Angelfish буюу Pterophyllum ийн тухай

Энэ загасыг анх судалж Pterophyllum буюу "Далавчтай навч" гэж нэрлэжээ. Цихлидийн овгийн цэвэр усны загасны нэг юм. Ихэнхи загас тэжээгчид Pterophyllum ийг Angelfish гэж дууддаг. ... .


Алиалагч соом (clown loach)
Бидний хэлж заншсанаар алиалагч сом буюу Боция-клоун. Энэ сом нь сүрэглэдэг эвсэг зантай загаснуудын нэг.
Бие нь шар өнгөтэй гурван хар өргөн судалтай. Нүдэн доороо хурц хатгууртай бөгөөд дөрвөн хос сахалтай. Энэхүү сахалаараа няслах мэт чимээ гаргадаг. Бусад ойрын төрлийн загаснуудаа бодвол хөдөлгөөнтэй, нуугддаггүй давуу талтай. Гэрэлгүй үед хөдөлгөөн муутай.
Өсөлт удаан бөгөөд, аливаа химийн бодисонд их мэдрэг. Аквариумд 16см ээс том болох нь ховор. Үржил нь одоогоор тодорхойгүй байгаа. Эм нь бие өргөндүү. Эр нь нас ахих тусам бөгтийж жижгэрдэг. Байгальдаа 30см хүртэл томордог. Борное, Суматр арлын усан сангуудад амьдардаг. Байгалийн нөхцөлд гол өгсөж жижигхэн горхины хөөсөрсөн хэсэнт очиж түрсээ шахдаг. Аквариумд иймэрхүү нөхцөлийг бүрдүүлж өгсөн боловч одоогоор түрсээ шахаагүй байна.
 
 
Даяргын Оскар танкаар ...

Одоогоор reef танкинд 3 ирвэсэн, 2 шар астронатус тэжээж байгаа. Удахгүй улам сайжруулсан зурагнуудаа оруулах болноо.

... .



« 1 2 3 »