Эхлэл » 2014 December 28 » Corydoras загасны тухай
URL: /news/corydoras_zagasny_tukhaj/2014-12-28-39
4:42 PM Corydoras загасны тухай | |
Үүсэл гарал: Өмнөд Америкийн цэнгэг усний загас. Catfish-н аймагт багтдаг загас бөгөөд нэрний хувьд Грек хэлний kory (хуяг) ба doras (арьс) гэсэн үгнээс үүсэлтэй. Хоол голдоггүй ба үржүүлэх нөхцөлд амьд хоол, спирулина (замаг) агуулсан хоолнууд шаардлагатай. Маш олон төрөл зүйл байдаг бөгөөд aquarium-ны хамгийн олон төрөлд хуваагддаг загасны нэг юм.
Нэр: Corydor sterbai, Sterba's cory, Гахай соом
Шинжлэх ухааны нэр: Corydoras sterbai, Knaack, 1962
Овог: Callichthyidae
Нас: 5 жил
Усны найрлага: pH 6-7, 8; dH 4-25, давсгүй
Температур: 24-28'C
Гэрэлтүүллэг: Бүдгэвтэр
Биеийн урт: 6-7см
Гадаад онцлог шинж: Нийтэд нь авж үзвэл нас бие гүйцсэн соом нь 6см-7см байдаг. Биеийн бүх хэсэг нь хайрсаар бүрхэгдсэн хатуу байдаг бөгөөд толгойн ясны хэсэг нь хайрстан амьтдын ясны бүтэцтэй ижил. Аман дээрээ сахалтай, босоо хэлбэрийн биетэй, сэрвээ нь хатуу яс байдаг.
Бие физилогийн хувьд: Corydoras habrosus , Corydoras hastatus, Corydoras pygmaeus гэсэн 3 үндсэн төрөлд хамаарагддаг бөгөөд эндээсээ салаалаад дахин олон төрөл зүйл болон хуваагддаг.
Corydoras habrosus: Биеийн хувьд харьцангуй навтгар, толгой болон хэвлий хэсгээрээ илүү бандгар байдаг. Corydoras hastatus : Энэ төрөл нь харьцангуй цэмцгэр гоёмсог хэлбэртэй бөгөөд урагшаа бие нь урагшаа сунасан байдаг. Corydoras pygmaeus : Энэ төрөл нь дээрх 2 төрлөөс гаргаж авсан. Завсрын биеийн хэлбэртэй бөгөөд жижигхэн толгойтой мөн цэмцгэр хэлбэртэй.
Амьдрах орчин: Хатуулгын түвшинг тогтмол барьж байх хэрэгтэй, загасны баас, давс, эм зэрэг зүйлтэй исэлд орсон аквариумд тэжээх тохиромжгүй (үхэлд хүргэх аюултай). Олноороо сүрэглэж амьдардаг (6аас дээш). Ихэнх catfish шөнийн цагаар ан хийдэг болов ч corydoras өдрийн цагаар илүү идэвхтэй байдгаараа ялгаатай. Шөнө дунд бараг хөдлөхгүй шахуу байдаг боловч харуй бүрий үеээр буюу бага зэрэг гэрэлтэй үед үд дундаас илүү сэргэлэн болдог.
Амныхаа гадна ургасан сахлаараа аливаа зүйлсийг хайж мэдэрдэг. Харин богинохон хоолой бүхий амаараа амьсгалдаг. Маш их үсэрч гардаг загас. Жижиг ширхэгтэй хайрга эсвэл элстэй нөхцөлд байдаг. Том ширхэгтэй, хурц чулуун хайрга нь сахлыг нь гэмтээж тухгүй орчин бүрдүүлдэг. Мөн хааяа цээж дүүрэн амьсгалахын тулд усны мандалаас амьсгаа авдаг. Эвсэг загастай тохиромжтой, Angel, Discus-с бусад цихлидтэй хамт тэжээх тохиромжгүй.
Үржил: Аквариум: 20-30литрийн намхан аквариум, усний түвшин 20см-30см, температур 18-22С
Давстай болон далайн түрлэгэтэй усанд үрждэггүй. Эр загас нь эмээсээ жижиг биетэй, эрийн нурууны сэрвээ хурц өнцөгтэй. Эм нь биеэр том бүдүүвтэр гэдэстэй.
7-10 хоногийн өмнөөс өдөр болгон амьд тэжээлээр хооллож шахах гэж байгаа загасыг гэдэслүүлнэ. Шахуулахдаа 2 эр 1 охин гэж тооцож, хамтад нь нийтийн аквариумнаас үржилд бэлдсэн аквариумруу шилжүүлж хийнэ. Үржлийн аквариум нь шинэвтэр устай байх бөгөөд тогтмол гэрлийг нь асааж, навчит ургамал хийж усийг нь урсгалтай болгож, sponge филтер тавьснаар аквариум бэлдэх ажиллагаа дуусна. Түрсээ шахах үйл явц ихэвчлэн өглөө болдог бөгөөд Т үсэг шил хэлбэрт орж шахах үйл явц эхэлдэг. Охин нь эрийнхээ үржлийн эрхтэнээс эр бэлгийн эсийг сорон авч, дараа эмэгчин нь чулуу ургамал зэрэг сонгосон газраа түрснүүдийг байрлуулдаг. Түрсээ идэж эхлэх үед үржил дууссан гэж үзэх ба эцэг эхийг аквариумнаас авна. 3-4 хоногийн дотор түрс сэрвэгнэж, дахин 3 хонгийн дараа гэхэд сэлж сурсан байдаг. Энэ үед аквариумны усийг 15см-20см болгож намсгах хэрэгтэй. Төлөнд бусад загастай адил артем, мотил, трубичник зэргийг өгнө. Төл нь багадаа их эмзэг байдаг учраас аквариумд төрөл бүрийн бактер өвчин үүсэхээс маш сайн сэргийлэх нь зүйтэй. | |
|
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|