Эхлэл » 2014 » December » 28
Загасны хоол ...

Зиа энэ удаа та бүхэндээ ЗАГАСНЫ ХООЛ-ны тухай болон нэмэлт мэдээлэлүүдийг хүргэхээр шийдлээ. Загас тэжээхэд мэдээж хоол их үүрэг гүйцэтгэнээ. Байгалийн цөөрөмд загаснууд олон төрлийн хоолноос сонгож иддэг усраас аквариумд ч мөн адил загасыг төрөл бүрийн хоолоор хангах ёстой. Загасыг сайн хоолоор хангахаас гадна зөв хооллох хэрэгтэй. Хоол хэтэрвэл усны цэвэр байдал алдагдан, хүчилтөрөгчид нөлөөлж усны ёроолд илжирсэн хоол загаманд хортой аммиакийн хэмжээг ихэсгэдэг.

Улмаар загасны хоол боловсруулах эрхтэн ачааллаа дийлэхгүй болж загас өвчилж үхэхэд ч хүрдэг. Бага эсвэл чанаргүй хоол нь загас турах, өнгө үзэмжээ алдахад хүргэнэ. Бие гүйцсэн загас ургамал сайтай аквариумд хоолгүйгээр олон хонож чадна. Харин жараахай тогтмол сайн хооллож байж л эрүүл чийрэг өсдөг. Хоолыг жараахайнд зориулсан мөн томорсон загасанд зориулсан гэж хувааж болно. Жараахайг тогт ... .


Тайван улсын гэрэлтдэг загас

Генетикийн инженерчлэлээр гарган авсан энжелфиш нь харанхуй орчинд сүүн чийдэн шиг тодрон гэрэлтдэг юм байна. Энэхүү дэлхийн анхны гэрэлтдэг энжелфишийг Тайваний академи болон нэгэн биотехнологийн компаний хамтын туршилт судалгааны үр дүнд гарган авчээ.
... .


Гоёмсог Angelfish бүгдээрээ сонирхцгооё

 Амазоны дагина гэгддэг энэхүү үзэсгэлэнт загасыг сүүлийн үед байгалын төрхийг нь өөрчилж генетикийн инженерчлэлийн аргаар янз янзын өнгө зүстэй болгон гарган авсаар байгаа билээ. Энжелийн шинжлэх ухааны нэршил нь Pteropyllum юм.  ... .


Angelfish үржүүлэх тухай

Үржүүлэх нөхцөлыг хүчиллэг болгохгүйн тулд хайргагүй цулгай аквариумд байлгах хэрэгтэй. Аквариумын хэмжээ нь аль болох жижиг дунджаар 40 литрийн аквариум байвал түрс амилах, амилсаных нь дараа эцэг эх нь ийш тийш нь арчилж маллахад амар. Мэдээж мотортой филтер тавьж орчиныг нь угаалгын машин шиг болгохгүйн тулд агааржуулдаг фарлонтой филтер тавьж өгнө. Усны хэм нь 26 28 градус тохиромжтой ба аль болох усыг нь цэвэр байлгахгүй бол загасны сүүл сэлүүр урагдах, өвчин тусах зэрэг хүндрэл гарна.. Шахах үед усны хэм ямар байсан яг тэр хэмд нь барих хэрэгтэй. Ингэснээр түрс хэвийн амилна. Энжелфиш нь дискусыг бодвол догшин ууртай загасны нэг учир тайван амгалан байлгах хэрэгтэй. Загас үржилд орохоосоо өмнө түрс шахах орчиноо нарийн ажиглаж таатай орчин бүрдсэн гэж үзсэн цагт түрс шахахад хамгийн тохиромжтой хэсгийг сонгон авж цэвэрлэж эхэлнэ. Үржилд ороход бэлэн болсон эсэхийг нь канал буюу нөхөн үржихүйн эрхтэн цухуйж гарж ирсэн байдлаар нь мэдэж болно. Аквариумын хажуу доод шил филтер тавцан дээр гээд юун дээр ч шахаж болно. Гэхдээ хамгийн сайн орчин нь ургамал ба б ... .


Arowana загасны тухай

Арована нь тун өвөрмөц төрлийн загаснуудын нэг. Зарим төрлийн арована 120 см урт хүрдэг. Энэ загасны нэр нь индонези хэлээр Арвана, Нирвана гэж дууддаг ба энэ нь диваажин гэсэн утгатай ажээ. Нутгийн иргэд энэ загасны алтлаг өнгийн луу шиг харагдах байдалийг нь аз жаргал авчирдаг гэж билэгддэг ба фенг шүйгийн гол билэгдэлүүдийн нэг юм. Зарим хүмүүс луу загас ч гэж нэрлэдэг. Балар эртний чулуужсан олдвор нь энэ загасыг галав юүлэхээс ч өмнө амьдарч байсныг нотолдог.

Хамгийн ихээр тэжээдэг төрлүүдийн жагсаалт

... .


Загас тэжээх гэж байгаа бол...

Хэрвээ Та загас тэжээх гэж байгаа бол аквариум, халаагуур, хайрга, агааржуулагч, ургамал, гэрэл, термометр, филтер зэргийг бvрдvvлсэн байх хэрэгтэй ажээ. Загасыг өдөрт хоёр удаа зориулалтын хоолоор хооллох ба төрөл зvйл, том жижгээс хамааран өөр өөр тэжээл өгдөг.
Усны температурыг 24-26 хэм байлгах бөгөөд загасны тоо, аквариумын багтаамжийг анхаарах хэрэгтэй байдаг. Усны ургамал нь хvчилтөрөгч ялгаруулдаг vзэмжтэйгээс гадна зарим төрлийн загас иддэг байна. Харин дун нь хоолны vлдэгдэл, замаг зэргийг идэж, усыг зөөлрvvлж өгдөг ажээ.
Аквариумыг цэвэрлэж, усыг нь солихдоо гоожуурын усыг нэг хонуулах эсвэл хлор арилгагч хэрэглэж болно. Загасыг төрvvлэхдээ сvргээс тусгаарлан, тусгай төрvvлэгч ашигладаг. Цөөн төрлийн буюу хээнли, мичнос, моли, пецили гэсэн загаснууд амьд зулзага гаргадаг.
Ингэхдээ 30-150 орчим жараахай төрvvлдэг байна. Yлдсэн буюу ихэнх хэсэг нь дvрс шахдаг бөгөөд нэг удаа 1000-3000 орчим өндөг гаргадаг юм байна. Сонирхолтой нь амьд зулзага гаргадаг загас сардаа нэг, дvрс шахдаг загас сардаа хоёр төрөх боломжтой гэнэ.
Загас тэжээхдээ хоолыг хэтрvvлэлгvй, усыг дулаан байлгаж, агаар сайн нэвтрvvлэх нь чухал бөгөөд байнга ажиглан анхаарал тавих хэрэгтэй ажээ. Загас нь гоо зvйн хувьд таашаал өгөхөөс гадна нvдний хараа сайжруулж, ядаргаа тайлдгаараа эрvvл мэндэд ашигтай билээ.
Загас тэжээж буй ... .


Загас тэжээхэд анхаарах зүйлс
Загас тэжээхэд анхаарах зүйлс
 

Мэдээж тэжээхийн тулд эхлээд загасны аквариум бэлдэх. Хэмжээг нь хэр их загас тэжээхээсээ шалтгаалаад өөрсдөө л мэд.


Хоол: Хоолны хувьд гэвэл янз бүрийн олон төрлийн хоол байдаг. Зарим загасанд тусгай хоол ч байдаг. Зүгээр хятадын нунтаг хоолнууд бол зүгээр л байдаг. Хааяа амьд хоол өгч болно. Загасыг хурдан том болгохоос гадна аминдэм их өгнө. Хоолыг нь тааруулж өгөхгүй бол ихэнх загаснууд өгөхийн нь хэрээр идээд заримдаа хоолоо ихдүүлснээс болж үхдэг юм. 
Анх загас тэжээж эхлэх гэж байгаа бол аль болох бие даасан ам ... .



Аквариумаа хийж эхлэх үедээ

Аквариум бүрт тоотой хэдэн загас хийж болдог. Хэрвээ энэ тооноос илүү их загас хийвэл системийн тэнцвэр алдагдан, янз бүрийн бэрхшээл үүснэ. Загасанд чөлөөтэй сэлгүүцэн сэлж болох зай хэрэгтэй байдаг. Байгаль дээрх шиг нөхцөл бүрдүүлэхийн тулд аль болох том аквариум сонгосон нь дээр. Учир нь ийм хэмжээтэй аквариум дахь усны гадаргын эзлэх хэмжээ ч их байдаг тул хүчилтөрөгч солилцох явц илүү сайн байна.

Мөн аквариум жижиг байх тусам дулаан өөрчлөгдөх, ямар нэг зүйл хувирахад ч загасанд амархан нөлөөлдөг бол том аквариумтай байхад бараг мэдэгддэггүй. Загасанд хэр их талбай хэрэгтэй вэ? Үүнийг тооцоолохын тулд загасны хэмжээг авах хэрэгтэй. Ойролцоогоор 2 см орчим урттай загасанд 4-5 л ус хэрэгтэй байдаг. Гэвч зарим төрлийн загасны хувьд энэ нь тохирдоггүй. Хэт их загастай аквариум нь загасны эрү ... .



Загасны хөдөлгөөн айдсыг арилгаж, арьсыг vрчлээнээс хамгаална

Хэрвээ танайх гэртээ загас тэжээдэг бол энэ нь гэр бvлийн тань уур амьсгалыг зөөллөөд зогсохгvй хvн бvрийн сэтгэлд тайвшралыг төрvvлж байдаг. Учир нь аквариум дотор найган ганхах усны ургамлын хөдөлгөөн, ийш тийш хөвөх загасыг хэдий удаан ширтэж ажиглаж сууваас төдий чинээ жингvйдсэн мэт тайван орчинд хvн өөрийгөө аваачдаг байна.

 

Энэхvv загасны хөвөх адил жингvйдлийн хөдөлгөөн нь хvний бие болон сэтгэхvйг зөөлрvvлэн тайвшруулахаас гадна зvрхний хэм нэгэн хэмээр жигд цохилж, судас өргөсөн тэлж улмаар тархи толгойны өвчин арилж, мэдрэлийн ядаргаа эдгэрэхэд тусалдаг байна. ... .



Аквариум дотор юу болдог вэ?

Цэнгэг устай аквариумд тэжээдэг түгээмэл загаснуудын ихэнх нь халуун бүсийн болон сэрүүн дулаан бүсийн урсгал усанд амьдардаг бөгөөд эдгээр загаснуудын ихэнх нь урсгал усныхаа янз бүрийн орчны нөхцөлд зохицон амьдарч чаддаг төрлүүд юм байна. Ийм учраас тэдэнд бэлтгэх аквариумны орчин нь тэдний байгальд амьдардаг орчинтой төстэй байх хэрэгтэй.

Та цэнгэг усны аквариумд загас, ургамлыг цуг хийлээ гэж төсөөл дөө. Эдгээрийн эрүүл сайхан амьдруулахын тулд юуны түрүүнд энгийн хэрэгцээг нь хангах хэрэгтэй болно. Аквариуманд эрүүл сайхан орчин бүрдүүлэхэд хольцгүй цэвэр ус хэрэглэх нь хамгийн зүйтэй юм. Гоожуурын усыг ихэвчлэн хэрэглэдэг. Гоожуурын ус нь, хүчлийн болон зөөлөн хатуугийнхаа хувьд ч их тохиромжтой байдаг. Аквариумдаа ус хийхдээ химийн хортой бодис орохоос сэргийлэх хэрэгтэй. Жишээ нь гоож ... .



Алиалагч загас буюу /Clown Fish/

Немогийн эрэлд киногоор анх энэ загасны тухай их зүйл харуулж хүмүүст танил дотно болсон билээ. Аквариумын загас тэжээгчдийн ихэвчлэн сонирхож тэжээдэг давстай усны загасний нэг нь энэ загас юм. Одоогоор далайд энэ загасны  төрөлд багтах 30 гаруй төрлийн загас тогтоогдоод байна. Алиалагч загас хар, цагаан, элгэн хүрэн, шар, улбар зэрэг янз бүрийн гоёмсог өнгөтэй байдаг. Цагаан судалтай цайвар улбар шар өнгөтэй алиалагчид хамгийн ихээр олонд түгсэн байдаг. Алиалагч загас байгаль дээр голдуу дулаан усанд тааралддаг. Номхон далай, Улаан тэнгис, Энэтхэгийн далайн зарим хэсэгт элбэг байдаг.



Суматр барбус загасны товч мэдээлэл

Маш нийтэч эвсэг загас ба ромб хэлбэрийн биетэй, бие дээрээ дөрвөн хар судлуудтай. Барб нь Галт, Алтлаг, Мөнгөлөг, Tiger барб дотроо Ногоон, Албинус, зэрэг төрөл байдаг.  Барб 6 болон дээш үедээ сүрэглэдэг. Харин нэг гэм нь бусад загасны сүүлийг гэмтээдэг. Учир нь урт намирсан сүүл сэлүүр нь Барб д зөөлөн эмзэг зүйл мэт сонирхолийг нь татдаг.Загас тайван байдалд толгой нь бөхийж ойролцоогоор 45 градус налуу байдаг. Хэрэв өөр байрлалтай, ялангуя толгой дээшээ гэдийж байвал тэжээх нөхцөл муу байгааг илчилнэ. Олон болж сүрэглэх тусмаа идэвхижиж сүүлээр шоглог нь ихэсдэг. Аквариумыг Барбуудаар дүүргэсэн нөхцөл гайхалтай гоё харагддаг.



Гуппи /Guppy/ загасны тухай богино товч мэдээлэл

Гүппи нь амьд зулзага гаргагч загаснуудын нэг бөгөөд дэлхийд аквариум сонирхогчдийн дунд хамгийн ихээр тархсан загас юм. Гүппи нь халуун бүс нутгийн загаснууд дунд хээлтэхдээ амар, хамгийн бага арчилгаа шаарддаг загас гэж тогтоогдоод байгаа юм. Олон жилийн туршилт явагдсаний эцэст маш олон төрлийн Гуппиг гаргаж авсан. Өсгөж үржүүлэхэд хамгийн амархан загас юу вэ? гэж асуувал ихэнх загасчид маань гуппи гэж хариулах байх. Энэ загасийг жижиг аквариумны дэлгүүрүүдээс эхлүүлээд дэлхийн хамгийн том дэлгүүрээс ч олж болно.

 


Corydoras загасны тухай
Үүсэл гарал: Өмнөд Америкийн цэнгэг усний загас. Catfish-н аймагт багтдаг загас бөгөөд нэрний хувьд Грек хэлний kory (хуяг) ба doras (арьс) гэсэн үгнээс үүсэлтэй. Хоол голдоггүй ба үржүүлэх нөхцөлд амьд хоол, спирулина (замаг) агуулсан хоолнууд шаардлагатай. Маш олон төрөл зүйл байдаг бөгөөд aquarium-ны хамгийн олон төрөлд хуваагддаг загасны нэг юм.

... .


BETTA Үржүүлэх

... .


Акварум дахь унтлагын өрөө (гайхалтай зурагнууд)

... .


Харгислал

Анхааруула. Энэ бичлэгт харгислал байх ба үзэх хүмүүсд
... .


Angelfish буюу Pterophyllum ийн тухай

Энэ загасыг анх судалж Pterophyllum буюу "Далавчтай навч" гэж нэрлэжээ. Цихлидийн овгийн цэвэр усны загасны нэг юм. Ихэнхи загас тэжээгчид Pterophyllum ийг Angelfish гэж дууддаг. ... .