Эхлэл » 2014 December 28 » Загас тэжээх гэж байгаа бол...
URL: /news/zagas_tehzhehehkh_gehzh_bajgaa_bol/2014-12-28-47
7:46 PM Загас тэжээх гэж байгаа бол... | |
Хэрвээ Та загас тэжээх гэж байгаа бол аквариум, халаагуур, хайрга, агааржуулагч, ургамал, гэрэл, термометр, филтер зэргийг бvрдvvлсэн байх хэрэгтэй ажээ. Загасыг өдөрт хоёр удаа зориулалтын хоолоор хооллох ба төрөл зvйл, том жижгээс хамааран өөр өөр тэжээл өгдөг. Усны температурыг 24-26 хэм байлгах бөгөөд загасны тоо, аквариумын багтаамжийг анхаарах хэрэгтэй байдаг. Усны ургамал нь хvчилтөрөгч ялгаруулдаг vзэмжтэйгээс гадна зарим төрлийн загас иддэг байна. Харин дун нь хоолны vлдэгдэл, замаг зэргийг идэж, усыг зөөлрvvлж өгдөг ажээ. Аквариумыг цэвэрлэж, усыг нь солихдоо гоожуурын усыг нэг хонуулах эсвэл хлор арилгагч хэрэглэж болно. Загасыг төрvvлэхдээ сvргээс тусгаарлан, тусгай төрvvлэгч ашигладаг. Цөөн төрлийн буюу хээнли, мичнос, моли, пецили гэсэн загаснууд амьд зулзага гаргадаг. Ингэхдээ 30-150 орчим жараахай төрvvлдэг байна. Yлдсэн буюу ихэнх хэсэг нь дvрс шахдаг бөгөөд нэг удаа 1000-3000 орчим өндөг гаргадаг юм байна. Сонирхолтой нь амьд зулзага гаргадаг загас сардаа нэг, дvрс шахдаг загас сардаа хоёр төрөх боломжтой гэнэ. Загас тэжээхдээ хоолыг хэтрvvлэлгvй, усыг дулаан байлгаж, агаар сайн нэвтрvvлэх нь чухал бөгөөд байнга ажиглан анхаарал тавих хэрэгтэй ажээ. Загас нь гоо зvйн хувьд таашаал өгөхөөс гадна нvдний хараа сайжруулж, ядаргаа тайлдгаараа эрvvл мэндэд ашигтай билээ. Загас тэжээж буй хүмүүст анхаарах ёстой зүйлс
| |
|
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|