Эхлэл » 2014 December 28 » Arowana загасны тухай
URL: /news/arowana_zagasny_tukhaj/2014-12-28-48
7:50 PM Arowana загасны тухай | |
Арована нь тун өвөрмөц төрлийн загаснуудын нэг. Зарим төрлийн арована 120 см урт хүрдэг. Энэ загасны нэр нь индонези хэлээр Арвана, Нирвана гэж дууддаг ба энэ нь диваажин гэсэн утгатай ажээ. Нутгийн иргэд энэ загасны алтлаг өнгийн луу шиг харагдах байдалийг нь аз жаргал авчирдаг гэж билэгддэг ба фенг шүйгийн гол билэгдэлүүдийн нэг юм. Зарим хүмүүс луу загас ч гэж нэрлэдэг. Балар эртний чулуужсан олдвор нь энэ загасыг галав юүлэхээс ч өмнө амьдарч байсныг нотолдог. Хамгийн ихээр тэжээдэг төрлүүдийн жагсаалт Aзи Арована- Scleropages formosus Толбот Арована- Scleropages leichardti Умард Арована- Scleropages jardini Мөнгө Арована- Osteoglossum bicirrhosum Африк Арована- Heterotis niloticus Хар Арована- Osteoglossum ferreirai Арована нь догшин түрэмгий ааштай, мөн түүнчлэн тэд байгаль дээр жижиг амьд амьтан, загас жараахай, шувуугаар хооллодог дуртай. Энэ загас модруу үсрэх хоол тэжээлээ барьж идэхдээ гарамгай ба хүний гарнаас загас шүүрч идэхэд дасгаж болдог. Гэрийн нөхцөлд арованаг тэжээхийн тулд том аквариум авах усны найрлагийг тогтмол байлгах гээд маш их зардал гардаг. Долоо хоногт 2-3 удаа усын нь солих, ус цэвэр байхад хангалттай филтерийн систем ажиллуулах болон хатуулаг шүлтлэгт нь байнга анхаарах болдог. Өөр нэг зүйл бол аквариуманд таг хийхгүй бол болохгүй учир нь усны мандалаар сэлж үсрэх аюултай байдаг. Усны дулаан нь 24-30 цельс, PH нь 7-7.5 байхад арованад амьдрах таатай нөхцөл бүрддэг. Зарим Ази болон алтан аровананууд нь нэн ховордсон төрлүүд бөгөөд ихэвчлэн баячууд нэр сүр, эд хөрөнгөө бусадтай зиндаархан гайхуулж тэжээдэг. Харин мөнгөн, хар аровананууд нь харьцангуй хямд учир ихэвчлэн тэжээдэг.
Мөнгөн арована Амазон мөрний сав газар нутгалдаг ба байгаль дээрээ 46 инчийн урт хүрдэг. Аквариумд ихэнхидээ жижгэвтэр болдог. Амьд хоол сам хорхой, загас жараахай, өт шавьжаар тэжээдэг. Мөн одоогоор арована нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй загаст тооцогдоод байгаа бөгөөд тансаг зоогийн газар, байшин саванд тэжээвэл тухайн орчиноо дээд зэрэглэлийн үзэмжээр чимж өгдөг.
| |
|
Мэдээ таалагдаж байвал LIKE дарж биднийг дэмжээрэй.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Бид тань илүү их хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Нийт сэтгэгдэл: 0 | |
|