Эхлэл » Махчин загас
Paroon Shark загасны тухай

Paroon Shark (Pangasius sanitwongsei) нь Shark catfish (Pangasiidae) овогт багтдаг цэнгэг усны аврага махчин загас юм. Загас тэжээгчид энэ загасыг Чингис хаан гэж нэрлэдэг. Зүүн өмнөд азийн далайд цутгадаг гол мөрөнд нутагладаг. Бие гүйцсэн Paroon Shark урт нь 300 см жин нь 300 кг хүрдэг. Эм нь эрээсээ арай товгор гэдэстэй. Энэ загасыг голдуу хүнсэнд хэрэглэгдэг ч цөөн тооны аквариумны загас тэжээгчид жижгэвтэрийг сонирхож тэжээдэг. Хөдөлгөөний идэвхитэй энэ загас аквариумны хана мөргөх ургамал чимэглэл сүйтгэх дуртай. Махаар хооллодог ба цөөрөмд тэжээж байгаа үед нохой барьж идэх тохиолдол ч байдаг. Жижгэвтэр аманд багтчихаар бол махчин загасыг ч үмхээд авна. 
        
Тэжээх нөхцөл нь 75 - 81°F (24 - 27°C), Ph 6.5 - 7.5 байна. Том хэмжээний цөөрөм, загасны фермүүдэд хавар зуны үед үржүүлдэг ба гэрийн нөхцөлд үржүүлэх боломжгүй.
... .



Arowana загасны тухай

Арована нь тун өвөрмөц төрлийн загаснуудын нэг. Зарим төрлийн арована 120 см урт хүрдэг. Энэ загасны нэр нь индонези хэлээр Арвана, Нирвана гэж дууддаг ба энэ нь диваажин гэсэн утгатай ажээ. Нутгийн иргэд энэ загасны алтлаг өнгийн луу шиг харагдах байдалийг нь аз жаргал авчирдаг гэж билэгддэг ба фенг шүйгийн гол билэгдэлүүдийн нэг юм. Зарим хүмүүс луу загас ч гэж нэрлэдэг. Балар эртний чулуужсан олдвор нь энэ загасыг галав юүлэхээс ч өмнө амьдарч байсныг нотолдог.

Хамгийн ихээр тэжээдэг төрлүүдийн жагсаалт

... .