Эхлэл » Аквариумын загас
Парусник - Myxocyprinus Asiaticus

Үүсэл гарал: Хятадын хойд хэсгээс гаралтай бөгөөд энэ загас нь харьцангуй сүүлд аквариумд орж ирсэн юм байна. Тэгсэн хэдий ч аквариумд маш хурдан тархсан юм байна. Маш эвсэг, номхон дөлгөөн загас. Ямар ч жижиг загастай хамт тэжээж болно. Том аквариумд тэжээх нөхцөл сайн бүрдсэн үед 60 см хүртэл томрох нь ч бий. Хоол тэжээл болон тэжээх нөхцөлөө нээх их голоод байдаггүй. Дулааны улиралд гадаа жижиг цөөрөм үүсгэж тэжээх боломжтой.

... .



Фронтоза загасны товч мэдээлэл


Овог: Цихлид (Cichlidae)
Танганьика нууранд нутагладаг,
35см хүртэл том болдог, аквариумд 20см-ээс дээш гардаггүй.
Бие нь саарал, цагаандуу, биений хөндлөнгөөр 6хар судалтай.  Сэлүүрүүд нь саарал.
10см хүрсэн загаснуудад дух ургадаг.
Эр загасны сэлүүрүүд, канал нь илүү урт байдаг.

... .



Алтан загас бүхий аквариум

Ёсөн алтан загас бүхий аквариум баяжихыг хүссэн хүн болгоны зайлшгүй хийх тохижилт. Тэдгээр загасны нэг нь хар өнгөтэй байх юм бол танд байгаа бүх зовлонг тэр загас бүгдийг нь залгина гэж үздэг. Загас нь танай гэрт амжилт, аз жаргал, хөгжил дэвшлийг авчирна. Аквариумын хувьд жижиг бас хэтэрхий том байж болохгүй. Дундаж хэмжээтэйг сонго. Үс нь үргэлж цэвэр, хүчил төрөгчөөр хангалттай байх өстой. Усны байдалд байнга анхаарал хандуулах хэрэгтэй ба энэ нь таны загаснуудын эрүүл мэндэд хэрэгтэй юм. 

 

Аквариум дотор үргэлж ус шоржигнож байх ёстой. Усны хөдөлгөөн  бүр тааламжтай энергийг гэрт тань авчрах болно. Харин 9 загасны хувьд 9 нь газар, тэнгэрийн зохицолдоог илэрхийлдэг тул 8 ширхэг алтан загас /улаан мөнгөлөг улаан/ 1 ширхэг хар өнгийн загас тэжээх ёстой. Дээрхи тооны загас нь танай гэрт аз жаргал, амж ... .



Илдэн сүүлт /Меченосец/-Xiphophorus helleri

Энэ загас Хойд Америкийн өмнөд хэсэгт Мексик, Гавайн арлуудад тархсан. Меченос нь байгалийн усан санд ногоон өнгөтэй байдаг байх нь.

Бие гүйцсэн эр загасны урт-8см, эм нь 10см хүрнээ гэж. Эр нь жадтай, эм загас нь аналь сэлүүр нь дугуй, эрийнх нь хоолой хэлбэртэй байдаг байнаа. Энэ хоолойны тусламжтай эм загасны биед үр тогтож бүрэн хэлбэржсэн амьд жараахай гардагаа. Нэг удаагийн төрөлтөөр 80-100 гарч болдог байна. Бүр 180 гарсан тохиолдол байгаа шүү. 22-25 хэм дулаан хамгийн тохиромжтой байдаг. Ус хэт хүйтэн үед өнгө нь цайрч хөдөлгөөн нь удааширч өвчилж магадгүй. Энэ үед нь эмчилнээ. усны дулааныг 2-3 хэмээр нэмж 3-5 хувийн давстай усанд 10-15 минут байлгаж үүнийгээ 2-3 давтаж эмчлэх хэрэгтэй дэ хө. Илдэн сүүлт маань амьд болон хуурай тэжээлийг дуртай иддэг юм. нэг удаа 5-10 мин-д идэж дуусахуйц хэмжээний тэжээлийг өдөрт 2 удаа өгөх нь цаашдын өсөлт бойжилт эрүүл мэндэд нь туст ... .



Алтан загасны тухай факт

 

Алтан загас нь дэлхий дээр хамгийн их аквариуманд тэжээдэг загас юм. Тэд төрөл бүр байх ба өнгө зүс хэлбэр янз бүрийн онцлогтой хамгийн гоёмсог загаснуудын нэг. Анх тэжээж буй хүмүүс тод өнгө, туялзсан сэлэлт сонин хэлбэрийг нь сонирхож тэжээх нь элбэг байдаг. Энэ загас нь хүйтэн усны загас бөгөөд халаагуур хэрэглэх шаардага бараг байхгүй. Гэм нь ургамал хайрга шороогоо сэндийчиж бохирдуулдаг. Ой тогтоолт муутай их болхи загас боловч маш гоёмсог өхөөрдмөөр. Хүчилтөрөгч ихтэй  , pH 6,5- 8,0 ; t 12-28 градус усанд тэжээнэ. 10-15 см-ийн урттай 5-6 загасанд доод тал нь 15-20 л аквариум хэрэгтэй. Амьд хоолноос гадна нунтаг хатаасан мах , цагаан талх , хар будааны кааш өгч болно. тохирсон нөхцөлд 15-30 жил амьдарна.Хүйсийг нь ялгахад хэцүү байдаг. Атуухны заламгай дээр жижиг цагаан бижрүүнүүд ... .


Бетта загасны тухай факт

Энэ загас үнэхээр их тэсвэр тэвчээр сайтай ямарч зүйлд үл дийлдэх эрэлхэг дайчин зан чанартай аквариумын загас тэжээгчдын баяр баясгалан болсон үзэсгэлэнт сайхан загас билээ. Бетта нь зүүн өмнөд азийн цагаан будаа тарийлдаг намгархаг усанд амьдардаг. Тайван дөлгөөн Бетта Имбеллис болон догшин дайчин Бетта Сплендэнс гэх хоёр өөр зан чанартай Бетта байдаг. Энэ загасыг өөр бас Сиамын зодоонч загасч гэж нэрлэдэг. Ягаад гэвэл Бетта Сплендэнсийн атуух нь бусад атуухтайгаа таардаггүй учир догшин хэрцгийгээр тулалддаг. Харин Бетта Имбеллис эсрэгээ энх тайвныг эрхэмлэдэг дөлгөөн тайван зан чанартай. Атууны сэлүүр богино байдаг бол атуух нь өвөрмөц далбагар сэлүүрээрээрээ ялгаатай. Өөр атуухтайгаа таарвал догшин ширүүн төлөвтэй болж гоёмсог урт далбаа сэлүүрээ дэлгэж догшин ширүүн байдлаа илтгэдэг. Атуухуудийг тус тусд нь байлгахгүй бол аквариумыг цуст дайны талбар болгож мэднэ. Бетта нь тоолж баршгүй олон өнгийн гоёмсог үзэмжтэй ба жирийн үед удаан тайван сэлдэг. Тэд бусад Лабиринт овгийн загаснуудтай адил агаар амандаа хуримтлуулж удаан амьсгалж чаддаг. Дахин дахин усны ... .



BETTA загасыг хэрхэн үржүүлэх бэ?

Энэ загасыг манайхан их тэжээдэг болжээ. Үржүүлэх тал дээр туршлагагуйтаж хайран загаснуудаа унагах тохиолдол олон гарах болжээ. Үржүүлэхэд амаргүй жоохон ажиллагаа шаарддаг. Амжилттай үржүүлж өсгөх аргуудыг танилцуулая.

Оршил: Энэ загас нь лабиринт орган буюу усны гадаргуугаас агаар хурааж амьсгалах чадвартай загас юм. Байгаль дээрээ дулаан усанд амьдардаг. Шувуу шиг үр төлөндөө зориулж үүр барьдаг барилгач загас гэж хэлж болох юм. Усны гадаргуу дээр хөөсөөр үүр засдаг онцлогтой б ... .



Ягаан данио

Өмнө нь Данио Рериогийн талаар мэдээлэл оруулж байсан бол энэ удаад та бүхэндээ Ягаан Даниогийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Хараад байхад их гоё загас учир миний бие өөрөө үржүүлж үзэх санаатай тэжээж байгаа. Өнгө нь тод мөн сүрэглэдэг болохоор хараад сууж байхад уйдахгүй шүү. За ингээд мэдээндээ оръё.

 

Данионы биеийн урт 3-6см хүрнэ. Эр нь ягаан туяа бүхий хөх саарал өнгөтэй. Биений дагуу сүүлний сэлүүр хүртэл улаавтар судалтай. Сүүлний болон нурууны сэлүүр шаргал ногоон. Хос урт богино сахалтай. Эм нь арай бүдэг өнгөтэй, том гэдэстэй. 21-24с дулаантай ус шаардана. Атуу нь зуны турш 6-10 хоногийн зайтай 6 хүртэл удаа төрц гаргах чадвартай. Нэг удаад 80-100 төрц  гаргана. Тэжээх нөхцөл данио рериотой адил. Үржүүлгийн аквариум 26-28с байна. 
 
... .


« 1 2 3